Гадаад мэдээДЭЛХИЙ

“Apple” компани илүү хямд үнэтэй iPhone 17e утсаа танилцуулав

“Apple” компани даваа гарагт /2026.03.02/ iPhone 17 загварын илүү хямд үнэтэй төрлийг танилцуулжээ. iPhone 17e нэртэй тэрхүү загвар нь 599 ам.долларын үнэтэй худалдаалагдана. Тус загвар энгийн iPhone 17-той адилхан процессортой ч гэсэн арай жижиг дэлгэцтэй аж. Мөн хоёр камерын оронд нэг камертайгаас гадна аппликейшнүүдийн талаар мэдээлэл харагдах Dynamic Island самбаргүй юм. iPhone 17e энэ сарын 11-нд худалдаанд гарна.

“Apple” жил бүр iPhone-ий шинэ загвар танилцуулахын хажуугаар илүү хямд үнэтэй утас мөн худалдаанд гаргадаг. Өнгөрсөн жил тус компани iPhone 16e утасны 128 GB багтаамжтай загварыг 599 ам.долларын үнэтэй худалдаанд гаргасан. iPhone 16e 256 GB нь 699 ам.доллар, 512 GB нь 899 ам.долларын үнэтэй юм.

Дэлхийн томоохон технологийн компаниуд хиймэл оюун ухаан хөгжүүлэн өрсөлдөж байгаа. “Apple” энэ салбарт бусдаасаа хоцрох болсон. Гэхдээ 2025 оны дөрөвдүгээр улиралд iPhone 17-гийн борлуулалт сайн байсан учир орлого нь шинжээчдийн таамаглалаас давж, тус компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 4 их наяд ам.долларт хүрсэн билээ.

“Apple”-ийн хамгийн том өрсөлдөгч болох “Samsung”-ийн хямд үнэтэй ухаалаг утаснууд Galaxy A17 5G, Galaxy A16 5G нэртэй 199.99 ам.долларын загвараас эхэлдэг. Харин хамгийн үнэтэй нь өнгөрсөн жил худалдаанд гарсан 499.99 ам.долларын Galaxy A56 5G гар утас.

iPhone17e нь 60 герцийн OLED дэлгэц, 48 мегапикселийн камер, 12 мегапикселийн урд камер, 4005 mAH баттерейтэй. Харин Galaxy A56 5G нь 120 герцийн AMOLED (OLED-ын дэвшилтэт хувилбар), 50 мегапикелийн камер, 12 мегапикселийн урд камер, 5000 mAH баттэрейтэй юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button