НИЙГЭМНийгэм мэдээ

Маргаашаас нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн,  

Өдөртөө, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. 

Улаанбаатар орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

Б.АЗЖАРГАЛ

 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button