НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно
Өнөөдөр буюу /2026.03.04/ болох үйл явдалууд.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж буй Хийн аюулгүй ажиллагааны “Gas safety 2026” сургалтын нээлт НОБГ-ын сургалтын танхимд болно.
09:30 цагт: COP17-Залуучуудын загвар хуралдааны нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн I байранд болно.
14:00 цагт: Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны “Оюутны лиг-Бүх одод” тэмцээн "M Bank Arena"-д болно.
- Дэлхийн инженерүүдийн өдөр тохиож байна.
- “Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
- МҮХАҮТ-ын “Нээлттэй өдрүүд" Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 4-нийг хүртэл болно.
- Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.
- “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
- “Мөнгөн мод 2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
- "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
- "Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
- Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.
- МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-ныг хүртэл гарна.
- “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
- “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн “ITB Berlin” 60 дахь удаагаа болж байна.
- Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Орон нутагт:
- Сэлэнгэ: “Ээжийн чанасан цай” үйл ажиллагааг зохион байгуулна.
- Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр болж байна.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud