Ойрх дорнодын дайн: Мөргөлдөөний улмаас олон зуун хүн амь үрэгдээд байна
НЭМЭЛТ: 2026.03.04, 13:11 минут
Ойрх дорнодын мөргөлдөөний улмаас олон зуун хүн амь үрэгдээд байна
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2026.02.28/ АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас үүссэн мөргөлдөөнд олон зуун хүн амь үрэгдээд байна.
Иран: Тус улсын “Red Crescent” нийгэмлэг мэдэгдэл хийхдээ цохилтын улмаас 787 хүн амь үрэгдсэн гэжээ. Мөргөлдөөний эхний өдөр Ираны Минаб хотод байрлах охидын бага сургууль бөмбөгдүүлсний улмаас 165 хүүхэд нас барсан гэж тус нийгэмлэг мэдээлсэн юм.
Израил: Мөргөлдөөний улмаас арван хүн нас барсан гэж албаныхан мэдээлжээ. Ням гарагт /2026.03.01/ Иерусалимын ойролцоох Бейт Шемет хот пуужингийн цохилтод өртсөний улмаас есөн хүн амь үрэгдсэн нь хамгийн Израилын өртсөн хохиролтой халдлага болсон байна.
Ливан: Тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснээр Израилын цохилтын улмаас 50 хүн амь үрэгджээ.
Бахрейн: Дотоод хэргийн яам мэдээлснээр Салман хот руу харвасан пуужинг устгасны дараа гал гарснаар нэг хүн нас барсан байна.
Кувейт: Эрүүл мэндийн яам мэдэгдэл хийснээр гурван хүн амь үрэгдсэний хоёр нь цэрэг байжээ.
Оман: Маскатын эргийн ойролцоо Маршаллын арлуудын далбаатай “MKD VYOM” каргоны хөлөг онгоц цохилтод өртсөний улмаас нэг хүн амиа алдсан.
АНЭУ: Батлан хамгаалахын яам мэдэгдсэнээр гурван хүн цохилтын улмаас амь үрэгджээ.
АНУ: Кувейт дахь бааздаа байсан зургаан цэрэг Ираны цохилтод өртөж нас барсан.
ЭХЛЭЛ: 2026.03.04, 09:48 минут
Даваа гарагт /2026.03.02/ буюу Ойрх дорнодод Иран улс Ормузын хоолойг хааж, дамжин өнгөрөх гэсэн хөлөг онгоцнуудыг бөмбөгдөнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.03.03/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойд газрын тос тээвэрлэх хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг зэвсэгт хүчин нь хангаж болно гэжээ. Мөн АНУ-ын Олон улсын хөгжил, санхүүжилтын корпорацид (DFC) Персийн булан дахь худалдаад улс төрийн эрсдлийн даатгал болон санхүүгийн баталгаа өгөхийг үүрэг болгосон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио даваа гарагт мэдэгдэл хийхдээ дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдэж буй явдал америкчуудад нөлөөлөхөөс сэргийлэх арга хэмжээнүүд авна хэмээсэн. Гэхдээ даатгал дээр туслаж, зэвсэгт хүчин аюулгүй байдлын хангахад ажиллаж болно гэсэн нь газрын тосны үнэ өсөж буй явдлыг зогсооход хангалттай эсэхэд шинжээчид болон хөлөг онгоц эзэмшигчид эргэлзэж байгаа юм.
Трамп түлшний үнийг хяд байлгана гэх мессежийг үргэлж өгдөг. Гэхдээ Израилтай хамтран Иранд цохилт өгснөөр газрын тосны үнэ хурдацтай өсөөд байгаа юм. Трамп мягмар гарагийн орой мэдэгдэл хийхдээ америкчууд богино хугацаанд газрын тосны үнэ өндөр нөхцөл байдалд амьдрах шаардлагатай байж магадгүй гэжээ. Ойрх дорнод дахь мөргөлдөөн дууссан тохиолдолд газрын тосны үнэ урьд өмнө нь байгаагүйгээр буурна гэж тэр хэлсэн байна. Гэвч дайн хэзээ дуусах нь тодорхойгүй. Трампын хувьд энэ мөргөлдөөн дөрвөөн таван долоо хоног үргэлжлэх магадлалтай гэж хэлсэн. Мөн тэр Ойрх дорнодын дайн үүрд үргэлжилсэн ч ашиглаж болох зэвсгүүд бий гэсэн билээ.
Хэрвээ газрын тосны үнэ өндөр хэвээр байвал арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам олонх статусаа алдаж магадгүй юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ Израйлийн пуужин нь дуусхаар яах болж байнаа хахаха.Иран АНУ,Израйл хоёрын пуужинг нийлүүлснээс хэдэн арав дахин их пуужинтай ш дээ новшийн жүүдүүд зөнөг өвгөн яана даа...