Хүйтний эрч суларч, говийн бүсийн зарим нутгаар дулаарна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Эг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жилийн өвөл ер нь нэлээн чанга байна шүү Тэс голын хөндийгөөр -40 хүрнэ гэхээр жинхэнэ Сибирь шиг санагдаж байна хотод ч гэсэн өглөө гарахад амьсгаа цантаж хамар хөлдөөд л
ene uvul uneheer changa baina daa ugluu ajildaa garahad mashin asaah geheer neg heseg huleeh heregtei boldog tegsen ch gesen tsas orohgui gedeg bol zamd jaahan sain medee yum
Говийн баруун өмнөд хэсгээр +5 хүрнэ гэхээр гайхмаар юм даа Монголд нэг талдаа -40 нөгөө талдаа бараг хаврын дулаан байдаг нь сонин
tes goliin hundiigeer iim huiten baina geheer ter nutgiin humuus l hamgiin hetsuu baigaa baih daa malchid bol uneheer hatuu uvliig davdag humuus
Өглөө -25 хүрнэ гэхээр ажил сургуульдаа гарахдаа давхар давхар хувцас өмсөхөөс өөр аргагүй болдог шүү
ub hotod tsas orohgui gedeg ni mash sain medee baina zam deer halitgaa bagasna gehdee salhi ih baih shig baina
Дархадын хотгорынхон жил болгон л ийм хүйтэн өвөлтэй нүүр тулдаг даа -25 өдөртөө байна гэдэг ч гэсэн ер нь л нэлээн хүйтэн
goviin baruun umnud hesegt +5 hurne geheer yag l havar shig yum baina harin busad nutag bol jinhen uvul heveer baina
Алтайн уулсаар салхи ширүүснэ гэдэг жаахан аюултай мэдээ байна ууланд явж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй байх
ugluu -20 orchim baihaar humuus geres garah durgui boldog shuu tegeed ch uvliin huiten agaart mashin ch hetsuu ajilladag
Манайх Яармаг хавьд байдаг өглөө бүр машин асаах гэж багагүй хугацаа ордог -25 хүрэхээр тос хүртэл хатуураад байдаг
ene uvul mash ih huiten baina gehdee tsas bagatai baina ene ni neg talaaraa sain yum shig sanagdaj baina
Монголын өвөл гэдэг үнэхээр хатуу шүү гадаад хүмүүс -40 гэж сонсоод итгэдэггүй байх