"Хөгжлийн банк"-ны хэрэг: 3 хоног хуралдаж, шүүгчид зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд анхан шатны шүүхэд хоёр, давж заалдах шатны шүүхэд нэг, УДШ-д нэг удаа шүүгдсэн.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон билээ.
Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус хэргийн шүүх хурал /2026.03.02-2026.03.04/ хүртэл гурван хоног хуралдлаа. Тус гурван хоногийн хуралдаанаар хэрэгт яллагдагч нар болон өмгөөлөгч, прокурорын зүгээс тайлбар өгч дууслаа.
Шүүхээс "Зөвлөлдөхдөө хүн тус бүр дээр олонхын саналаар шийдвэрлээд явна. Та бүгдийн өгсөн санал бүрийг протоколыг эргэж харж, хэрэгт авагдсан үйл баримт, анхан болон хяналтын шатны протокол тэмдэглэлүүдийг харгалзан үзнэ. Зөвлөлдөх цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байна. Тиймээс шийдвэр танилцуулах хугацааг веб сайтаар зарлана" хэмээн юм.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.