Улс төрийн мэдээ

ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, шалгагдаад явж байгаа гэв

ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг хуулийн байгууллагад шалгуулж байгаа хэмээн тус намын Дэд дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдөр манай намд Б.Батбаатарын хамаатан садан дүүрсэн. Намын эрх бүхий дүрмийн хороо гэж байсаар байтал ерөөсөө намын даргын асуудлаа авч хэлэлцэхээ больсон. Дүү, найз нь, дүүгийнх нь найз, өөрийнх нь туслах энэ намын эрх бүхий дүрмийн хороонд байгаа учраас авч хэлэлцэж, үнэн зөв шийдвэр гаргана гэж харахгүй байна. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг 2024 онд би өөрөө боловсруулаад Б.Батбаатар гишүүнд өгч байсан. Тухайн үед Б.Батбаатар танилцаад, өргөн барихаар ярилцаж байсан ч өргөн бариагүй. Гэтэл сая харахад хуулийг өөрчилсөн байна лээ.

Намыг дөрвөн удаа бүртгүүлэхгүй байна гэдэг ёс зүйн зөрчил мөн. Хууль хяналтын байгууллагад өгсөн материал дээр Б.Батбаатарын зарцуулсан зардлын мэдээллүүд байгаа. АНЭУ-д 15 сая төгрөгөөр 3 удаа шторк хийлгэхэд нийт 45 сая төгрөг, Бразилид уулзалт зохион байгуулахад хэвлэлийн зардалд л гэхэд 60 сая төгрөг гэх мэтээр асар их мөнгийг зарцуулсан байгаа. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллагад хүргүүлж, одоо хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд, шалгагдаад явж байна” гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

С.Батбаатар өөрөө тэнэг гар байна лээ. нэг удаа ярьж байсан чинь хиймэл шүд нь амнаас нь унасан ш дээ.

Зочин
Зочин

"... явж байгаа" гэж хаашаа явж байгаа юм???

Холбоотой мэдээ

Back to top button