Тэтгэвэр өвлөгдөхгүй, хориос дээш жил ханилсан бол 20 хувиар нэмэгдэнэ
Тэтгэвэр өвлөгддөг болно хэмээн олон нийт яриад буй үнэндээ өв биш тэтгэврийн нэмэгдэл юм.
Хуулийн заалтаар тайлбарлан хүргэж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
9 дүгээр зүйл.Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт
9.1.Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:
Нэмэгдэл авахад 2 шаардлага тавигдана:
9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн;
9.1.2.20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.
Нэмэгдлийн хэмжээ:
9.2.Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.
9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн баталгаатай, 20 жил хамт амьдарсан хосын нэг нь өөд болоход нөгөө хүнийх нь тэтгэвэр нь 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад өвлөгдөхгүй гэж яасан ханаж цаддаггүй төр вэ.Бид насаараа хөдөлмөрлөчихөөд өөрсдийнхөө хуримтлуулсан мөнгөө үр хүүхэд хань ижилдээ өвлүүлж болохгүй гэж.Яасан цайцан төр вэ дээ.
2025 оноос өмнө нас барсан бол 20% ч байхгүй бгаа шүү. Тэгээд өөрсдөө энэ тухай хэлж тэмцэцгээе.Яагаад бүгдэд нь ядаж 20% жигд өгөч чадөхгүй бна.
Тэтгэвэртээ ороод дөнгөж 2 жил болоод өнгөрчихсөн харамсалтай юмаа ядаж 20 хувийн нь олгомоор юмаа ядаж ар гэрт нь хувьцааг нь өгөхгүй юм бэрднүүд чинь
50 garan jil hanilsanch tserhiin hun geed ovlogdohgui gesen. Tsergiin hun hun bish ym baih daa. Esvel tsergiin hunii ger bul hun bish bolj taarlaa
Хэдэн жил төлсөн НДШ-ээл авах гэж байгаа биздээ. Тэр хуримтлуулсан мөнгийг нь зүгээр дуустал нь өгч болдоггүй юм уу.
Цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүсээ яаж шийдсэн бэ
Ovluulehgui geseen
Үндсэн хууль зөрчиж буй хэрэг!
заавал 20 жил ханилсан бх ёстой юм уу. хүмүүсийг ингэж ялгаварлаж болдог юм уу.. арай л юм даа..
Болно. Тэгэхгүй луйврын гэрлэлт утгаа алдана. 20 жилийн өмнөх залуу гэр бүлийн тэтгэмж шиг луйвар болно. Огт танихгүй залуус өглөө нь гэрлэлтээ батлуулж 500К хуваан аваад л үдээс хойш салдаг байсанг 40-ээс дээш настай хүн болгон санаж байгаа.
Одоо үхэх гэж байгаа гээд бүртгүүлдэг болох юм уу тэр? Хэхэ
Энэ хууль хэрэгжихээс өмнө нас барсан бол үлдсэн эхнэр, нөхрийн тухайд адил хамааруулна гэж ойлгож болох уу.
Энэ хууль батлагдасан өдөрөөс хойш нас барсан хүнд үйлчилээд түүнээс өмөнө насбарсан хүнд болзол хангасан ч үйлчилэхгүй байгаа нь харамсалтай
1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмад настан нас барсан бол 20 хувийг төр өгнө гэж ойлгох нь зөв үү. Гэвч одоо тийм хүмүүст 20 хувь өгөөгүй шүү дээ үүнийг яаж тодруулах вэ. Зөвхөн 2024 онд гарсан хуулиар олгож байгааг юу гэж ойлгох вэ.
60 хүрээд тэтгэвэр тогтоолгож амжаагүй насаараа ажилласан хүн нас барахад эхнэрт нь нэмэгдэл олгох боломж бна уу. Тогтоогоогүй гэдгээрээ хохирч үлдэх үү. Энэ талаар хариу өгвөл сайн байна
Хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарсан бол???
Луйвар дээрэм
Доромжилж ханахгүй юмаа????
Төрийн хулгайчид идэх аргаа олох юм даа.
юу хутцаад бна . ОДЖАРГАЛ АЛУУРЧИНЬ НОВШЫН ТАВИУЛУУД .БООЛУУД
20% арай бага юм бишүү
тэтгэвэрииг. өвлөгдөх. болгох. хэрэгтэи. төр. тэр. болгон. харж. үзэж. чадахгүи. бж. хөдөлмөр. хииж. хииж. хуримтлиин. мөнгө. авах. ёстои. ард. түмнии. өмнөөс. шиидвэр. татвариин. нөхдүүд. гаргах. ны. дээрэм. дарангуи. ёс. мөн. болои
Ардчилсан намын үёд хугацаа заагаагүй хууль баталсан Харин МАН н үёд 2025-12-31 ээс буюу 2025-12-25 нас барсан ч өгөхгүй заалттай болгосон
ҮЁ минь мэдэж гуцаач. Танай тэр голийсон шар бирд чинь санг нь хоосолж хаяснаас болж одоог хүртэл системээрээ догонцож яваа байх шүү!!!!