Трамп Дотоод хэргийн сайд Кристи Ноэмийг ажлаас нь халжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Дотоод хэргийн сайд Кристи Ноэмийг ажлаас нь түдгэлзүүлж буйгаа пүрэв гарагт /2026.03.05/ мэдэгдсэн байна. Ноэмийн удирдлага дор холбооны алба хаагч нар Миннеаполис хотод хоёр иргэнийг буудаж хөнөөсөн хэрэг гарч, 220 сая ам.долларын сурталчилгааны дуулиан дэгдсэн юм. Трамп мэдэгдэлдээ түүний оронд Оклахома мужийн сенатор Марквэйн Муллиныг дотоод хэрсгийн сайдаар томилно гэжээ. Томилгоог АНУ-ын Сенатын танхим батлах ёстой.
Өмнөд Дакота мужийн захирагчаар ажиллаж байсан Кристи Трампын засгийн газрын хамгийн алдартай сайд нарын нэг болсон. Трамп түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж байгааг мэдэгдсэний дараа Ноэм “Дотоод хэргийн яам дахь бид Америкийн дахин аюулгүй болгохын тулд түүхэн амжилтнууд гаргасан” гэж бичжээ.
Миннеаполис хотноо хоёр иргэн буудуулж амь үрэгдсэн асуудал АНУ-ын улс төрийн хуваагдлыг илүү гүнзгийрүүлсэн. Мөн 220 сая ам.долларын сурталчилгааны ажлыг тендер явуулалгүй Бүгд найрамдах намын хоёр зүтгэлтэнд өгсөн нь томоохон дуулиан тарьсан юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь бол идиотка сука байсан л лаа.