Гадаад мэдээДЭЛХИЙ

Бритни Спирс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхдаа жолоо барьсан хэргээр баривчлагджээ

Дуучин Бритни Спирс лхагва гарагт /2026.03.04/ Калифорни мужийн хурдны зам дээр согтууруулах ундаа эсвэл сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхдаа жолоо барьсан хэргээр баривчлагджээ. Калифорийн Хурдны замын цагдаагийн алба (CHP) мэдэгдэл хийснээр тэр орон нутгийн цагаар 21:30 минутын орчим баривчлагдсан байна.

Хурдны зам дээр нэгэн BMW тогтмол бус хурдтай явж байна гэх дуудлага ирснийг цагдаа нар шалгажээ. Спирсийг зогсоон шалгаж үзэхэд сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн шинж тэмдэгтэй байсан аж. Түүнийг пүрэв гарагийн /2026.03.05/ өглөө цагдан хорих ангиас суллажээ. Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариу хүлээгдэж байгаа юм.

Спирсийн төлөөлөгч “BBC” агентлагт “Шалтаг тоочиж болшгүй харамсалтай явдал боллоо. Бритни хууль дүрмийн дагуу зөв алхмуудыг хийнэ. Ингэснээр Бритнигийн амьдралд гарах ёстой, олон хүний хүсэн хүлээж буй өөрчлөлтийн эхний алхам тавигдана гэж найдаж байгаа” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button