Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын ардчилал дайралтад өртөөд байна гэж Обама хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама баасан гарагт /2026.03.06/ болсон нийгмийн эрхийн идэвхтэн Жесси Жексонд агсанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцсон байна. Обама арга хэмжээн дээр үг хэлэхдээ АНУ-ын ардчилал өдөр бүр дайралтад өртөж байна гэжээ.

Жексон өнгөрсөн сард 84 насандаа таалал төгссөн байна. Түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден, Билл Клинтон болон Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис гэх мэт хүмүүс оролцжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп цагийн хуваарийн асуудлын улмаас оролцоогүй гэж Цагаан ордон мэдэгдсэн юм.

Обама “Өдөр бүр ардчилсан институц руу шинээр халдаж, хуулийг дээдлэх үзэл санаа ухарч, нийтлэг ёс суртахуун зөрчигдөж байгааг бид харж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд биднийг бие биеэсээ айж, эсэргүүц, зарим америкчууд бусдаасаа илүү үнэ цэнтэй, зарим америкчууд огт үнэ цэнгүй гэж өдөр болгон хэлж байна” гэжээ.

Цагаан ордон Обамагийн хэлсэн үгийг шүүмжилж “Тэр бол энэ улсад хор хөнөөл их хэмжээгээр учруулсан ичгүүртэй хүн. Түүх түүнийг сайнаар дүгнэхгүй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Мэдээж штэ, хамгийн т1 хувилбар тул.

Варанё
Варанё

Америкт дайн болоогүй 300 н жил болж байна. Ард олон нь Газа Ирак юу болдогийг мэдэхгүй. Сая Иранаар хэрэгүй оролсон. Изреал гэж хөгийн новш юм. Манайх тэднээс хол байсан даа баярлах юм. Манай хасагуудыг хэн нэг нөхдүүд цэнэглээд газар нутаг уул усыг минь казак нэр өгөөд байгаа шүү.1949 онд 20 мянган хасаг орж ирсэн гэдэг. Одоо Баян өлгий тэр чигээрээ хасгууд болсон байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button