Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон улс Ираны асуудлаас болж улсын нөөцөөсөө газрын тос хэрэглэх талаарх авч үзэж байна

АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас Ойрх дорнодод дайн дэгдээд байгаа. Дайны улмаас Иран улс Ормузын хоолойг хааж, дамжин өнгөрөх гэсэн хөлөг онгоцнуудад цохилт өгнө гэж анхааруулсан. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн хийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Хоолойг хаасны улмаас газрын тосны үнэ өсөж, хувьцааны индексүүд уналтад ороод байгаа юм.

Тэгвэл Японы засгийн газар түлшний нийлүүлэлтийн тасалдалд бэлтгэхийн тулд улсын нөөцөөсөө газрын тос гарган ашиглах талаар авч үзэж байгаа аж. Энэ талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж Япон улс олон улстай хамтран зэрэг ийм алхам хийхийн оронд өөрсдөө шийдвэр гаргаж болно гэжээ. Хэрвээ улсын нөөцөөс гаргавал 1978 онд газрын тосны нөөцийн системийг байгуулснаас хойш анх удаа ийм алхам хийсэн тохиолдол болно. Арванхоёрдугаар сарын сүүлчээр Япон улс дотоодын хэрэглээг 254 өдөр хангах газрын тосны нөөцтэй байжээ.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button