Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Финландын цөмийн зэвсэг улсдаа байршуулах гэсэн алхам сөрөг үр дагаварт хүргэнэ

Финланд улс нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байршуулах гэсэн төлөвлөгөө нь ОХУ-ыг хариу арга хэмжээ авахад хүргэнэ гэж Кремль баасан гарагт /2026.03.06/ анхааруулсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, НАТО болон Европын цөмийн цохилтоос сэргийлэх чадамжийг бэхжүүлэх гэсэн Франц, Германы саналтай нэгдэх гэсэн Финландын хүсэл эрмэлзэл нь нөхцөл байдлыг улам хурцатгана гэжээ.

Пүрэв гарагт /2026.03.05/ Финландын Батлан хамгаалахын сайд Антти Хакканнен хэлэхдээ, нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байршуулахыг хориглосон хязгаарлалтаа авахаар төлөвлөж байгаа гэсэн юм. Энэ нь НАТО-гийн шинэ гишүүний хувьд холбооны бодлоготой улсаа нийцүүлсэн явдал болно гэж тэр нэмж хэлжээ. Украины дайн эхэлсний дараа Финланд улс батлан хамгаалахын хувьд НАТО-д үл нэгдэх бодлогоо орхисон. Тус улс 2023 оны дөрөвдүгээр сард НАТО-д элссэн юм. Финландын парламент мэдэгдэхдээ цөмийн бодлогыг өөрчлөх тухай асуудлаар дөрөвдүгээр сард санал хураана гэсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар арга хэмжээ вэ ккк

Гал
Гал
Reply to  Зочин

Финчүүд хойдхоо уншуулж таархана дээ

Холбоотой мэдээ

Back to top button