Чанаргүй арматуртай Хятадын 4 компанийн үйл ажиллагааг 2023 онд зогсоосон ч 72,436 тонныг Монголд нийлүүлжээ

Монгол Улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг нь импортоор оруулж ирдэг. Нийт барилгын материалын 63 хувь, арматурын 80 орчим хувь нь импортын хамааралтай байдаг. Яг одоогийн байдлаар Монгол улсад 16 компани барилгын гол материал болох арматурыг үйлдвэрлэж буй юм. Гэхдээ чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь тун цөөн.
Ковидын дараа Турк улсад их хэмжээний газар хөдлөлт болж, олон хүн амь насаа алдах үед барилгын чанар, арматурын стандартад бүгд анхаарсан. Монголд ч ялгаагүй чанарын шалгалт явагдаж, хэд хэдэн компанийг шаардлагад нийцэхгүй байна хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон ч өнгөрсөн хугацаанд тэд үйлдвэрлэлээ зогсоогоогүйг баримтаар үзүүлье.
- |2023.05.02|-нд “Эйч Ди Ти Эм ХХК, “Хэшин” ХХК, “Чуань Мон арматур” ХХК-иудыг стандартын шаардлагад нийцээгүй арматур, үйлдвэрлэн борлуулсан,
- |2023.06.09|-нд “Мэлон гүүд трейдинг”, “Синвоюань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг холбогдох яамнаас илрүүлж, үйл ажиллагааг түр зогсоосон байдаг.
Шалтгааныг дэлгэрэнгүй дурдвал,
“Эйч Ди Ти Эм ХХК-ний үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D14, D18, D20 голчтой SD390 ангийн нийт 238,7 тн арматур стандартын шаардлага хангаагүй нь “Барилгын хөгжлийн төв”-ийн сорилт шинжилгээний лаборатори, ШУТИС-ийнметаллын сорилт шинжилгээний лабораторийн дүгнэлтээр тус тус нотлогдсон. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-01/040/01 дугаартай улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, албан шаардлага хүргүүлжээ. Арматурууд дотоод хөндлөн огтлол, Гадаад хөндлөн огтлол, чихний өргөн, чихний өндөр, 1м урттай ган туйвангийн онолын жиндээ хүрэхгүй байх зөрчлүүд илэрч байжээ.
“Хэшин” ХХК -ийн үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D10 голчтой SD390 ангийн 260 гаруй тн арматур нь жин тонн нь стандартад хүлцэх алдаанаас их (тонн жиндээ хүрээгүй) багцдаа 156 кг буюу 1 тн тутмаас 70,3кг дутуу мөр хоорондын зай, дотоод хөндлөн огтлол, 1 метр урттай ган туйвангийн онолын жингээс бага байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нормын хүлцэх алдаанаас их байгаа нь газар дээрх туршилтаар тогтоогдсон тул үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох арга хэмжээ авсан.
“Чуань Мон арматур” ХХК-ийн үйлдвэрлэсэн арматур нь стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч стандартад заасан урсалтын хязгаар хангахгүй байгаа нь тогтоогдсон. Талбай дээр байгаа 101.5 тн арматурыг Улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгуулсан.
“Мэлон гүүд трейдинг”, “Синвоюань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг илрүүллээ. Үүнд:
Барилгын тухай хуулийн 19.1.4-д заасны дагуу тусгай зөвшөөрөл байхгүй, Барилгын тухай хуулийн 43.1.4-д заасны дагуу технологийн заавар, тохирлын гэрчилгээ байхгүй, Барилгын тухай хуулийн 43.1.7.лабораторийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй, Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн урсалтын болон бөхийн хязгаар хангаагүй.
“Синвоюань” ХХК-ийн арматурын шошго зүүлт нь Хятад арматурын шошго зүүлттэй ижил, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх шинж агуулсан, Барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой байх, хяналт тавих гэсэн хуулийн заалтыг хангаагүй, Үйлдвэрийн талбайн гадна болон дотор талд самбар болон ХАБЭА-ны тэмдэг, тэмдэглэгээ дутуу, Ажлын байр болон ажилчдын түр амьдрах байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. Улмаар дээрх аж ахуй нэгж байгууллагуудад зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцох талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг.
Дээрх зургаан компанийн үйл ажиллагааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зогсоосон ч зарим нь үйл ажиллагаагаа явуулж, мянга, мянган тонноор нь арматур үйлдвэрлэж байна.
Үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр буй компаниуд:
“Эйч Ди Ти Эм" ХХК: 2013 онд байгуулагдсан, БНХАУ-ын иргэн Bo Lijiang эцсийн өмчлөгч нь. Барилгын ган туйвангийн үйлдвэрлэл, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэх хоёр үйл ажиллагааны чиглэлтэй. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг.
- 2025 онд 5,033 тн арматур үйлдвэрлэсэн.
“Хэшин” ХХК: 2005 онд үүсэн байгуулагдсан. БНХАУ-ын иргэн Ma Jinling эцсийн өмчлөгч нь. Гадаад худалдаа, Барилгын ган туйван үйлдвэрлэлийн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг гэж opendata мэдээллийн санд бүртгүүлжээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг.
- 2023 онд 2,500 тн
- 2024 онд 1,903 тн
- 2025 онд 2,400 тн арматур үйлдвэрлэжээ.
“Чуань Мон арматур” ХХК: Монгол-Хятадын хамтарсан ган туйвангийн үйлдвэр бөгөөд Дархан- Уул аймагт 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Чиглэл нь, автомашинаар ачаа тээвэрлэх, автомашины сэлбэг эд ангийн худалдаа, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Гадаад худалдаа, Барилгын материал худалдаа гэх үйл ажиллагааны чиглэлтэй.
- 2023 онд 7,600 тн
- 2024 онд 12,500 тн
- 2025 онд 11,800 тн арматур үйлдвэрлэжээ.
“Синвоюань” ХХК: 2006 онд үүсэн байгуулагдсан. Huang, Hai, Lin Jinlin гэх БНХАУ-ын хоёр иргэн эцсийн өмчлөгч нь. Тус компани Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эрхэлдэг. Ган туйван, металл хийц эдлэлийн үйлдвэр, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн хоёр үндсэн чиглэлтэй.
- 2023 онд 8,500 тн
- 2024 онд 10,200 тн
- 2025 онд 10,000 тн арматур үйлдвэрлэжээ.
Ерөнхийдөө 2023 онд стандарт, шаардлагад нийцээгүй гэх дүгнэлтээр үйлдвэрлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан таван компанийн дөрөв нь үйл ажиллагаагаа явуулсаар өнгөрсөн гурван жилд нийт 72,436 тн арматурыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байна. Нэг үгээр хэлбэл стандартад нийцсэн эсэх нь үл мэдэх 72,436 тн арматураар бидний амьдарч буй байшин, барилгыг барьчихсан гэсэн үг.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
medee unshaad joohon aimaar sanagdaj baina barilgiin hamgiin chuhal material bol armatur shuu dee getel standart hangahgui baij bolno gesen zuil yarih ni hunii amidrald shuud nolooloh asuudal
tofu bair baahan barij dee pyazdukuud
Барилгын чанар гэдэг бол зүгээр нэг бизнес биш хүмүүсийн амь настай холбоотой асуудал шүү дээ ийм стандарт хангахгүй арматур барилгад орж байвал үнэхээр ноцтой асуудал
Bi barilgiin salbart ajilladag hunii huvid helehed armatur bol barilgiin yasiin system shig zuil tiim baij jindee hurehgui urtsalt hangahgui material ashiglaval mash ayultai
Туркт газар хөдлөлт болоход чанаргүй барилга хэдхэн секундэд нурж олон хүн амиа алдсан гэдгийг бүгд харсан Монголд ийм асуудал гарвал яах вэ
Neg asuult baina uildverleliig ni zogsooson gej baina getel yaj dahij myanga myangan tonnoor uildverleed baidag yum be hyanaltiin baiguullaga ni ajlaa hiideg yum uu
Хэрвээ үнэхээр стандарт хангахгүй арматур барилгад орж байгаа бол энэ чинь шууд хүний амь насны асуудал болж байна шүү
Ene bol zugeer neg kompaniin asuudal bish shig sanagdlaa hyanalt sul baigaa bol barilgiin salbar buheldee asuudaltai baina gesen ug
Манайд барилга барихдаа хямд материал ашиглах тохиолдол их байдаг гэж хүмүүс ярьдаг ийм мэдээ гарахаар бүр л санаа зовмоор байна
Minii naiz barilgiin injener hun ter yarij baisan armaturiin jin hurehgui baih ni mash tom asuudal gej
Хэрвээ үйл ажиллагааг нь зогсоосон байхад үйлдвэрлэлээ үргэлжлүүлээд байвал хэн хяналт тавьж байгаа юм бэ
Ene bol ulsiin hemjeenii asuudal shuu barilga nurchihval zugeer neg kompani bish olon hun hohirno
Bi neg zuiliig oilgohgui baina standart hangahgui geed togtooson bol yaagaad shuud haagaagui yum be
Ийм асуудал илэрсэн байхад хүмүүс барилга авахдаа бүр ч болгоомжтой болох хэрэгтэй санагдаж байна
Ene armaturuudaar barigdsan barilguud haana baigaa yum bol gej bodogdoj baina
Хэрвээ үнэхээр 72 мянган тонн стандарт тодорхойгүй арматур зах зээлд орсон бол энэ чинь маш том эрсдэл
Монголд газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүд байдаг гэдгийг хүмүүс мартчихсан юм шиг барилгын чанар үнэхээр чухал
Bi bodohdoo barilgiin material deer hyanalt mash changa baih yostoi ene bol hunii ayulgui baidal
Барилгын салбарт чанарын асуудал гарвал дараа нь засах боломжгүй шууд осол болж хувирдаг
Гадны иргэд дараа нь гараад явчихна. Хоноцын сэтгэхүйтэй
Арга хэмжээ авч хяналтаа сайжруулаачэээ
хүмүүсийн амь насны асуудал шүү. Манайхан бодолтой хяналттай байна шүү.!
энэ асуудлыг байр авч байгаа хувь хүмүүс хянах ямар ч боломжгүй, тэр яам, хөгжлийн төв, энээ тэрээ гэсэн газрууд нь барилга барьж байгаа компанийн материал дээр хянаж явдаггүй юмуу????? бариад битүүлсэн хойно нь байтугай арматур чигээр нь ч жирийн хүн хараад, чанарыг тогтоож чадахгүй биздээ, арай арай
Манайд барилгын салбар хурдан хөгжсөн ч чанарын хяналт хангалттай биш юм шиг санагддаг
Ene kompaniud bugd gadnii ezemshiltei yum uu gej asuumaargui baina medee deer Hyatadiin irged gej bichsen baina
Энэ илжигнүүд нээх өндөр байшинд Монголчуудыг чихэж оруулаад газар хөдлөлтөөр нэг мөсөн даруулж алаад авах муу санаатай хүүрнүүд шүү. Өндөр барилга бол тэнгэр баганадсан авс.
Үндэсний аюулгүй байдал шүүдээ
9 давхар байшинд ойролцоогоор 400-500 тн арматур ордог гэхээр хичнээн байшин стандарт бус арматураар барьсан байна вэ аймшигтай
Улсын комисс барилга хүлээж авахдаа гарал үүсэл, стандарт шаардлага хангасан материалаар хийсэн эсэхэд яаж хяналт тавьсан болоод стандарт бус арматур үйлдвэрлэгдээд барилга баригдаад байна вэ
Энэ маш чухал сэдэв шүү
Хяналт шалгалтаа сайжруулаачээ
Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасаны сөрөг үр дүн
Яагаад стандарт мөрддөггүй юм бэ?
Чанарын шаардлага хангасан барилга байна уу?
Газар хөдлөлт болвол сүйрэхнээ
Өндөр үнэтэй орон сууц аваад нэг газар хөдлөлтөөр үхэцгээх үү
Шинэ баригдсан барилгууд дээр газар хөдлөлтийн тест хийдэг үү
барилга нурвал хэн хариуцлага хүээх вэ, барьсан компани уу стандарт буас арматур үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчид үү
70 гаран мянган тонн арматураар хэдэн байшин баригдсан бол
баригдаж байгаа барилгын талбай дээрээс нь арматурын дээж авч шалгаачээ
иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна
гаднаа гяланцаг дотроо паланцаг баахан барилга баригдаад иргэд нь мэдэхгүй аваад сүйрхийн байна л даа
Барилгын яам анхааралдаа авч, хяналт шалгалтаа эрчимжүүлээчээ
Гадны улсууд яагаад стандартыг ягштал мөрддөг вэ, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд шүү дээ
дурын хятад орж ирээл арматур үйлдвэрлээл стандарт бус юм зарж байхад хяналт шалгалт хаагуур өнгө рөөд байна
АТГ анхааралдаа авч шалгамаар юм, авлига энд явагдаж байыг үгүйсгэх аргагүй
Стандарт гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, үзүүлэлт, аюулгүй байдалд тавигдах хамгийн бага хэм хэмжээг харилцан зөвшилцөж, эрх бүхий байгууллагаас баталсан техникийн бичиг баримт юм. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой.
Стандартаа мөрдүүлээчээ
Хэн хянаж шалгах ёстой вэ
Яах гэж стандарт баталдаг вэ