Сурталчилгаа

Японы алдарт SUNTORY брэнд Монголд албан ёсоор орж ирлээ

Япон, Америк, Канадад №1 борлуулалттай виски брэндүүдийг эзэмшигч Suntory Group  нь монгол улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, Инфинити Капитал ХХК-тай дистрибьютерийн гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын зах зээлд олон улсын стандартад нийцсэн, гарал үүсэл нь баталгаажсан, дээд зэрэглэлийн спиртлэг ундааг нийлүүлэхийн зэрэгцээ хариуцлагатай, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллах юм.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой

Suntory брэндийн бүтээгдэхүүнүүд Монгол дахь дистрибьютерээр дамжин зах зээлд хүрснээр хэрэглэгчид дэлхийн жишиг болсон чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь, найдвартай сувгаар худалдан авах боломж бүрдэж байна. Мөн тус групп нь олон улсын хэмжээнд согтууруулах ундааг хуурамчаар үйлдвэрлэгчидтэй тууштай тэмцэж ирсэн туршлагатай бөгөөд дууриан хийхэд хүндрэлтэй лонх, шошгоны шийдэл нэвтрүүлдгээрээ хэрэглэгчдийн баталгаат сонголт нь болдог.

1950-аад оноос эхлэн Suntory групп нь Японд вискиг соёлтой, тэнцвэртэй хэрэглэх ойлголтыг төлөвшүүлж ирсэн бөгөөд үүний тод жишээ нь хийжүүлсэн усаар зөөлрүүлэн уудаг Виски Хайболл юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар өндөр хатуулагтай архины хэрэглээ буурч, зохист хэрэглээг илүүд үзэх хандлага нэмэгдэж буйтай уялдан Японы Хайболлын соёл олон улсын зах зээлд эрчимтэй түгж байна.

Хийжүүлсэн усны харьцаанаас шалтгаалан 5–9%-ийн хатуулагтай Хайболл нь шар айраг болон бусад спиртлэг ундаатай харьцуулахад илчлэг багатай, сахар болон пурингүй байдгаараа эрүүл, тэнцвэртэй сонголтыг эрхэмлэдэг Япон хэрэглэгчдийн №1 сонголт болж чадсан юм.

Дашрамд дурдахад, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал Suntory брэндийн хариуцлагатай, соёлтой хэрэглээний санаачилгыг дэмжиж, брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцсон нь хамтын ажиллагаанд онцгой өнгө аяс нэмлээ.

#Suntory - Чанартай сонголт, хариуцлагатай хэрэглээ

Suntory группийн тухай

Японы тэргүүлэх зэргийн нэрмэл үйлдвэрлэгч, хариуцлагатай хэрэглээний соёлыг эрхэмлэгч Suntory групп нь 1899 онд байгуулагдсан бөгөөд Японд анхны виски нэрэх үйлдвэрийг байгуулж, салбарын хөгжлийг түүчээлэх болсон билээ.

Тус групп нь чанар, уламжлал ба инновацийг хослуулсан үйлдвэрлэлийн технологи, байгалийн цэвэр ус, нарийн хяналт бүхий үйлдвэрлэлийн стандартаараа танигдсан бөгөөд Yamazaki, Hakushu, Chita зэрэг нэрмэл үйлдвэрүүд нь дэлхийд алдартай.

Мөн тус компанийн Yamazaki виски нь 2012 оноос хойш таван удаа дэлхийн №1 вискигээр шалгарсан бөгөөд дуудлага худалдаагаар 800,000 ам.долларт хүрч байсан нь өнөө цагийн хамгийн дээд зэрэглэлийн вискийн нэг гэдгийг баталдаг.

Өдгөө Suntory групп нь Япон, Америк, Европ, Ази тивд үйлдвэрлэл, борлуулалтын өргөн сүлжээтэй, дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болж хөгжсөн байна.

+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой

2026 оноос Монголд албан ёсоор худалдаалагдах брэндүүд

- Maker’s Mark - Америк бурбон виски сонирхогчдын №1 сонголт

- Jim Beam - Дэлхийн №1 борлуулалттай Америк виски

- Suntory Whisky TOKI — Санторигийн үндсэн гурван үйлдвэр Yamazaki, Hakushu, Chita вискигээс сонгон шалгаруулж хийсэн өндөр зэрэглэлийн виски

- Suntory Vodka HAKU — 100% Япон цагаан будаагаар нэрж, нүүрсжүүлсэн хусаар шүүсэн водка

- Suntory Gin ROKU — Сакура цэцэг, юзү жимс зэрэг Японы уламжлалт зургаан ургамлын найрлагатай жин

Facebook: https://www.facebook.com/suntory.mongolia

Instagram: https://instagram.com/suntorymongolia

#SuntoryMongolia #ЧанартайСонголтХариуцлагатайХэрэглээ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ооооё

Батдорж
Батдорж

Хаагуур борлогдох вэ?

Back to top button