Спорт
Жүдогийн Их дуулгад Монголоос есөн тамирчин өрсөлдөнө

Гүржийн нийслэл Тбилиси хотноо энэ сарын 20-оос 22-ныг дуустал жүдогийн Их дуулга тэмцээн болох билээ.
Их дуулгад 56 орны 456 жүдоч бүртгүүлсэн бөгөөд Монголын төлөөлөн 9 жүдоч өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг жинд ДАШТ-ний хүрэл медальт, К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг жинд олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг жинд А.Мишээл, 57 кг жинд М.Цэндбазар, 63 кг жинд дэлхийн хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, -78 кг жинд Ж.Урангоо нар зодоглох юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.