Улс төрийн мэдээ

ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг намаас нь хөөж, даргаас нь огцруулах шаардлага гаргалаа

ИЗНН-ын өнөөдөр онц Их хурал зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд намынхаа дүрмийг хэлэцэж Улсын Дээд шүүхэд хүргүүлэх тов бий.

Уг онц Их хурлаар намын дарга Б.Батбаатарыг түдгэлзүүлэх асуудлыг мөн хөнджээ. Б.Батбаатарыг намын даргаас нь түдгэлзүүлэх асуудлаар ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар хэдхэн хоногийн өмнө АТГ-д шалгуулах хүсэлт гаргаж байсан юм. Тэрбээр, манай намд Б.Батбаатарын хамаатан садан дүүрсэн. Намын эрх бүхий дүрмийн хороо гэж байсаар байтал ерөөсөө намын даргын асуудлаа авч хэлэлцэхээ больсон. Дүү, найз нь, дүүгийнх нь найз, өөрийнх нь туслах энэ намын эрх бүхий дүрмийн хороонд байгаа учраас авч хэлэлцэж, үнэн зөв шийдвэр гаргана гэж харахгүй байна. Намыг дөрвөн удаа бүртгүүлэхгүй байна гэдэг ёс зүйн зөрчил мөн. Хууль хяналтын байгууллагад өгсөн материал дээр Б.Батбаатарын зарцуулсан зардлын мэдээллүүд байгаа. АНЭУ-д 15 сая төгрөгөөр 3 удаа шторк хийлгэхэд нийт 45 сая төгрөг, Бразилид уулзалт зохион байгуулахад хэвлэлийн зардалд л гэхэд 60 сая төгрөг гэх мэтээр асар их мөнгийг зарцуулсан байгаа. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллагад хүргүүлж, одоо хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд, шалгагдаад явж байгаа” хэмээн хэвлэлүүдэд өгсөн тодруулгадаа дурдсан юм.

Түүнчлэн намын санхүүжилтийг олгоогүй байгаа гэдэг тайлбарыг Б.Батбаатар намын гишүүддээ өгч байсан ч 2025 оны 5-р сард аль хэдийн шилжүүлсэн байсан аж. Уг намын санхүүжилтийг юунд зарцуулсан талаар тайлагнахыг шаардсан ч тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн талаар ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг мөн хэллээ.

Ийн уг хурлаар ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг намын даргаас нь огцруулж, намаас хөөх шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхээр болов.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Намаас хөөх асуудлыг Ерөнхий сайдад уламжилдаг нь ямар учиртай юм бэ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button