Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгасан шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болголоо

Хөгжлийн банкны хэргийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй нийт 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн бөгөөд Анхан шатны шүүхээс цагаатгахаар шийдвэрлэснийг хүчингүйд тооцов.
Мөн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэр, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
2022 онд тус хэргийг нийт 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан билээ. Үүнээс хойш гурван шатны шүүхээр тус хэргийг хэлэлцэж өнөөдрийг хүрсэн юм. Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байв.
Түүнчлэн Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван ч удаа шүүхээс цагаатгаж байсан бөгөөд уг шийдвэрийг өнөөдөр ийн хүчингүй болголоо. Ингэснээр проецссийн хувьд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх юм.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх гуай Элбэгдорж шиг их л хонгилдож, их л даналзаж байна даа. Хорвоо бөөрөнхий шүү
Шүүгчид бол Хүрэлсүхийн атганд юм байнаа
Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд айгаад үхэх гэж бнаа МАН. Н.Энхбаяр дээрээ хэрэглэсэн шалгарсан аргаа ахин хэрэглэж бна даа Хүрэлсүх ч айгаад үхлээ хөөрхий.
Алтанхуяг.болих болсон!!!
Энэ хүнийг яллах ёстой зайтай зальтай нь ял завшдаг байж болохуу?