Нийгэм мэдээ

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг хээрээс эсэн мэнд олжээ

Увс аймаг, Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/  2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk

ergvv hog ve

Зочин
Зочин

Хөдөө хотгүй архи уух юм. Хөдөөний хөгшин авгай хүртэл шөнийн 03 цагт ... ?

Холбоотой мэдээ

Back to top button