Улс төрийн мэдээ

МАН иргэдээс хамгийн өндөр буюу 310 сая төгрөгийн хандив авчээ

Улс төрийн намуудын 2025 оны 4-р улирлын тайланг СЕХ албан ёсоор байршуулжээ. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн 34-р зүйлийн 34.1 дэх хэсэгт нам, иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын мэдээллээ өөрийн цахим хуудсандаа хайлж хийх боломтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан байдаг.

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас ирүүлсэн хандивын тайланг 29 нам ирүүлснээс 14 нам нь хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй байна.

Хамгийн өндөр хандивыг МАН авсан бөгөөд нийт 310 сая 149 мянган төгрөг, АН 204 сая 165 мянга 800 төгрөг, Монголын Ногоон нам 134 сая 850 мянган төгрөгийн хандивыг тус тус авсан байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button