Гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ
Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарцан дээр хүүхэд мөргөж гэмтээсэн осол бүртгэгджээ.
Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарцаар гарахгүй хаа тааралдсанаараа гарвал осол аюул улам нэмэгдэнэ. Тэгэхээр явган зорчигч эрээн зураасаар гарч байгаад хохирол жолоочийн хүлээх хариуцлагыг нэмэх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг аваачээ.
Гарцан дээр чичрээд дайраад байдаг машин унасан жолооч нэртэнгүүд байх юмаа. Хүнээ гаргах соёл сураач . Хамгийн том соёл
ЗХДүрэм, ЗТхуулинд тус тус нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ т.х жолоодвол 2 жил эрхийг нь хасах, эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ т.х жолоодвол 6 сар баривчлах, эрхээ сэргээлгэсэн этгээд согтуу дахин т.х жолоодвол 5 жил эрхийг хасах явган хүний гарцан дээр явган зорчигчийг мөргөвөл 2 жил эрхийг нь хасах, явган зорчигчийн биед гэмтэл учруулвал эрүүгийн хуульд заасан ял оногдуулахаас гадна нэмэлтээр 5 жил жолоодох эрхийг хасах хэрэгтэй. Монгол жолооч нарт яг үнэндээ хатуу гар л хэрэгтэй ш дээ. Шинэ AI-р торгоод эхлэнгүүт эгнээ байр, гэрэл дохиогоо янзтай дагаж мөрдөж байдаг шүү