УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан авлигын хэргээр хилийн хориг тавиулаад гурав хонож байна
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.
- АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар,
- ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл ангиар шалгасан.
Д.Амарбаясгаланг АТГ-аас 12 жил хүртэлх хугацаагаар хоригдох, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх зүйлчлэлтэй гурван зүйл ангиар оны өмнө шалгаж эхэлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар шалгаж, хоёр удаа тайлбар мэдүүлэг авсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу найм хүртэлх жилийн хорих ялтай Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангийг нь прокуророос хүчингүй болгожээ. Тус зүйл ангийг хүчингүй болгосон шийдвэрийг хоёр хоногийн өмнө |2026.03.09|-нд танилцуулсан байна.
Ингэснээр Д.Амарбаясгаланг Эрүүгийн 22.1.3, 22.4.2-р зүйл ангиар АТГ-аас мөрдөн шалгаж байгаа юм.
- ЭХ-ийн 22.1.3: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай
- ЭХ-ийн 22.4.2: Нийтийн албан тушаалтан хахууль авах - нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
Улмаар Нийслэлийн прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ саналыг шүүхэд хүргүүлж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гурав хоногийн өмнө |2026.03.10| хэлэлцсэн юм. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Түүнд холбоотой хэргийн дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авлигын асуудалд хатуу арга хэмжээ авах цаг болсон
avilgiin heregtei temtseh heregtei shuu
Авлигын хэргийг ил болгох нь зөв
ene hereg unen bol mash noцtoi asuudal bn
Том албан тушаалтнуудыг ч бас шударгаар шалгах хэрэгтэй
huuli shuuhiin baiguullaga unen zuv shiideh baih gej naidaj bn
Хэрвээ буруугүй бол үнэн нь гараад ирнэ
unen hudliig ni sain shalgah heregtei
Хуулийн байгууллага ажлаа шударгаар хийх хэрэгтэй
huuli bugded adilhan baih yostoi shuu
Шударга ёс тогтоно гэж найдаж байна
ene hergiig duustal ni shalgah heregtei