Нийгэм мэдээ
Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг Казахстанаас олж авчрав

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан Улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны 10-ний өдөр гүйцэтгэжээ.
М урьд өмнө удаа дараа ял, шийтгэл хүлээж байсан, 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан. Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгуулж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.
Тэдний байршлыг Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар тогтоон баривчилсан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М Ц гэж балай юм бичиж бхаар эсвэл битгий бич эсвэл бүтэн нэр зурагтай нь чааж бай глөгнүүдээ
Хасгуудыг зурагтай нь, нэртэй нь тавиач
Хасаг биш байхаа
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus