Зээлийн хүүг бууруулах асуудлаар "Рио Тинто"-гийн талтай хэлэлцээг үргэлжлүүлнэ

"Оюу Толгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцээг үргэлжлүүлэв.
Энэ үеэр, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Оюу толгой” ХХК-ийн төлж буй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал солилцжээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн өнөөгийн нөхцөл байдал, түүхий эдийн зах зээлийн төлөв, мөн төслийн хэрэгжилтийн үе шат зэрэг хүчин зүйлстэй уялдуулан зээлийн хүүг бууруулах боломжийг ийн талууд хэлэлцсэн байна.
Мөн зээлийн хүүгийн одоогийн нөхцөл, төслийн санхүүгийн бүтэц, эрсдэлийн үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалтай холбоотой байр суурь, үндэслэлээ харилцан танилцуулж, нээлттэй хэлэлцэх нь зээлийн хүүг бууруулах бодит шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн дахин уулзаж, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэх аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зээлийн хүү буурвал Монголд л ашигтай
Оюу толгойтой холбоотой асуудлыг ил тод шийдэх хэрэгтэй
zeeliin huug buuruulj чадвал ih tom ahits bolno
Монголын тал ашигтай хэлэлцээр хийгээсэй
zeeliin nuhtsul ni mash chuhal asuudal bn
heltsleer naashтай shiidel garna gej naidaj bn
Ил тод хэлэлцээ хийж шийдэх хэрэгтэй
Монголд илүү ашигтай шийдэл гаргаасай
Төслийн санхүүгийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй
ene tal deer tur zasag sain ajillah heregtei
heltsleer naashтай shiidel oldoh baih