СПОРТ

МЖБХ дасгалжуулагчийн зөвлөлөө ийм бүрэлдэхүүнтэй байгуулав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тэмцээн болсон билээ. Тэмцээний үеэр МЖБХ дасгалжуулагчийн зөвлөл байгуулав. Тус зөвлөлийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ахална.

Дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүдээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид болох Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нараас гадна Баруун бүсээс Ю.Баттогтох /Увс аймаг/, Төвийн бүсээс Д.Балжинням /Дархан-Уул/, Хангайн бүсээс Б.Очир /Өвөрхангай/, Зүүн бүсээс Б.Соёлчхүү /Дорнод/, Улаанбаатар хотын бүсээс Сонгино Хайрхан дүүргээс Б.Хаштогтох, Баянгол, Чингэлтэй дүүргээс Х.Цагаанбаатар, Сүхбаатар дүүргээс Г.Эрдэнэбат, Хан-Уул дүүргээс Ш.Цэвэлмаа, Баянзүрх дүүргээс Г.Энхбаяр нарыг сонгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-27 11:45

Erdenet-Od yasan um be

Холбоотой мэдээ

Back to top button