Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Ковид эсвэл ханиадны хүнд халдвар олон жилийн дараа хорт хавдрын эрсдлийг өсгөж магадгүй

Нэгэн шинэ судалгаагаар амьсгалын замын хүнд хэлбэрийн халдварууд нь уушгины дархлааны эсүүдэд өөрчлөлт оруулдаг болохыг илрүүлжээ. АНУ-ыын Виржиниагийн Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн, доктор Жи Сун тус судалгааг ахалж явуулсан байна.

Тус судалгаанаас харвал уушгины дархлааны эсүүдэд өөрчлөлт орсноор хэдэн сар, эсвэл олон жилийн дараа хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ийм үр дүнд хүрсэн тул ковид, ханиад эсвэл уушгины хатгалгаагаар хүнд өвдөөд эдгэрсэн хүмүүсийг эмчийн хяналтад байхыг зөвлөжээ. Ингэснээр уушгины хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлж, эмчилгээг үр дүнтэй хийх боломж бүрдэх юм.

Доктор Сун "Ковид эсвэл ханиадаар хүнд өвдөх нь уушгийг удаан хугацаанд үрэвсэлтэй байдалд үлдээдэг. Ингэснээр хожим хавдар үүсэхэд хялбар болгодог. Харин вакцинжуулалт нь уушгинд хавдар үүсгэхэд нөлөөлдөг эдгээр хортой өөрчлөлтүүдээс ихээхэн сэргийлдэг байна" гэж хэлжээ.

Томуу болон ковид зэрэг амьсгалын замын өвчнүүд нь уушгинд гэмтэл үүсгэдэг  түгээмэл шалтгаануудын нэг юм. Гэвч ч ийм төрлийн гэмтэл нь хэдэн жилийн дараа хавдрын эрсдэлд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд бүрэн гүйцэд ойлголтгүй байжээ. Үүнийг судлахын тулд Виржиниагийн их сургуулийн эрдэмтэд лабораторийн хулгана болон өвчтөнүүд дээр амьсгалын замын хүнд халдварын нөлөөг судалсан аж.

Судалгааны үр дүнд уушгины хүнд халдвар авсан хулганууд хожим уушгины хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байжээ. Мөн уушгины хавдраар нас барах тохиолдол ч нэмэгдсэн аж. Эрдэмтэд өвчтөнүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд мөн адил зүйл ажигласан байна. Өмнө нь ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсийн дунд уушгины хорт хавдраар оношлогдох нь нэмэгджээ.

Эрдэмтэд хулганаар дээр хийсэн туршилтууд хүнд халдвар яагаад хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдгийг ойлгоход тусалсан байна. Тодруулбал хүнд халдварын уушгийг хамгаалдаг нейтрофил болон макрофаг гэдэг дархлааны эсүүдэд томоохон өөрчлөлт гарсан аж.

Хүнд халдварын дараа зарим нейтрофил эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсон байна. Үйл ажиллагаа нь хэвийн бус болсноор уушгинд үрэвсэлт орчныг бүрдүүлж байсан аж. Үрэвсэлт орчин нь хавдар үүсэхэд нөлөөлдөг. Мөн эрдэмтэд уушгины дотор талын хучуур эсүүд болон хийн солилцоо явуулдаг цулцангуудад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсныг ажиглажээ.

Дүн шинжилгээгээр ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн дунд уушгины хорт хавдрын өвчлөл 1.24 дахин нэмэгдсэн байна. Тухайн хүн тамхи татдаг эсэх, эсвэл эрүүл мэндийн бусад хавсарга өвчтэй эсэхээс үл хамааран энэхүү эрсдэл нэмэгдсэн юм.

Судалгаа дээр ажилласан Виржиниагийн их сургуулийн Жеффри Стурек "Энэ үр дүн амьсгалын замын хүнд халдварын дараа өвчтөнүүдийг хянах тал дээр маш чухал ач холбогдолтой. Тамхи татах нь уушгины хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг бид эртнээс мэддэг байсан. Тэгвэл амьсгалын замын хүнд халдварт өвчнийг ч мөн адил эрсдэлт хүчин зүйл авч үзэх шаардлагатайг энэ судалгаа харууллаа. Жишээлбэл, тамхи татдаг хүмүүсийг уушгины компьютер томограф шинжилгээнд тогтмол хамруулж, хавдрыг эрт илрүүлдэг шиг хүнд халдвар авсан хүмүүсийг ч мөн ийм байдлаар хянаж байх хэрэгтэй байх" гэжээ.

Эх сурвалж: Science Daily

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Covid tusch baisan humuus eruul mendee sain shalgaj baih heregtei yum bn

Зочин
Зочин

Ковидын урт хугацааны нөлөө одоо л илэрч эхэлж байх шиг

Зочин
Зочин

Uushgi bol uneheer emzeg erhten shuu anhaarah heregtei

Зочин
Зочин

Covid bol zugeer neg haniad bish gedgiig dahin haruulj bn

Зочин
Зочин

Humuus eruul mendiin uzlegt togtmol orj baih heregtei

Зочин
Зочин

Хүнд өвдсөн хүмүүс шинжилгээ хийлгэж байвал зүгээр юм байна

Зочин
Зочин

Tamhi tatah bol bur ih ersdeltei boloh ni dee

Зочин
Зочин

Эрт илрүүлбэл эмчилгээ илүү үр дүнтэй гэдэг нь үнэн

Зочин
Зочин

Уушгины хавдрын эрсдэл нэмэгдэнэ гэдэг санаа зовоож байна

Зочин
Зочин

Уушгины өвчнүүдийг хөнгөнөөр авч үзэж болохгүй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зоч
Зоч

Бүгдл үхдэг хорвоо хагартлаа баясан ядуунч харин жоохонч гэсэн хүнлэгл байж сурах ёстой ичих айхаа байсан шуналт бузрууд эр эмгүй их болсон

Зочин
Зочин

Энэ 1 гайтай вакцин шал дэмий хийлгэв

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эргүү мал!!!

Холбоотой мэдээ

Back to top button