Хууль

Татварын багц хуульд: ААН-ийн орлогын татварын шатлалыг шинэчилнэ

Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна хэмээн Сангийн яамнаас танилцуулж буй.

Үүнд иргэдийн татварын ачааллыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон аж.

Аж ахуйн нэгж:

• ААН-ийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна. 
• Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1% татвар төлөх боломж бүрдэнэ. 
• ЖДААН-ийн татварын 90% буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно. 
• Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20%-ийг битүүмжлэхгүй үлдээнэ.
• Гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой. 
• Тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан.

Иргэдэд:

• Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%, 
500 мянга–1 сая төгрөгт 50%, 1 саяас дээш хэсэгт 20% тус тус буцаан олгоно. 
• Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлнө.
• Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгох юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button