Улс төрийн халуун сэдэв

Л.Оюун-Эрдэнэ: Хаан ч, ерөнхийлөгч ч, шүүх ч парламентын дотоод асуудалд хүчээр оролцдоггүй

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа дараах тайлбарыг бичжээ.

“Лхагвын тойм нэвтрүүлэгт яригдсан сэдвүүдийг гуйвуулж, анхаарал сарниулж, маазруулж бодит үнэнээс холдуулах гэж их хичээж байна. Гэвч худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.

Ерөнхийлөгчийг дахин сунгах гэж намайг хамгийн их ятгаж байсан хүмүүсийн нэг Р.Болд гуайгаас эхлээд зарим эрхэм бараг л гишүүдийг татдаг болчихвол парламентын бүрэн хамгаалалт болно гэж ярьжээ.

Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага парламент байдаг болохоос ерөнхийлөгч биш! Тиймээс Ерөнхийлөгч Парламентад тайлагнадаг.

Ард түмэн төрийн эрх барих эрхээ парламентад сонгуулиар шилжүүлсэн учраас төрийн эрх барих сонгогчдын эрхийг хамгаалах тухай ойлголтыг Парламентын бүрэн эрх буюу (Parliamentary sovereignty) гэдэг.

Парламентын эрх гэдэг бол Улсын Их Хурал хэнтэй ч хуваалцахгүй, хэнээр ч заалгахгүй бүрэн эрх шүү!

Парламентын дөрвөн ханан дотор болж байгаа бүх зүйлийг зөвхөн парламент өөрөө эзэн ёсоор мэдэх ёстой. Хаан ч, ерөнхийлөгч ч, аливаа шүүх ч парламент өөрийн дотоод үйл ажиллагаа, санал хураалт, ирц бүрдүүлэх, түүний дотор гишүүдийнхээ ёс суртахуун, сахилга бат зэрэг дотоод асуудалд нь хүчээр оролцох ёсгүй. Гэмт хэргийн асуудал бол тусдаа. Энэ зохицуулалт өнөөдөр ч бий.

Парламент тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой эцсийн шийдвэрийг ард түмний нэрийн өмнөөс гаргах эрхтэй цорын ганц байгууллага. Тиймээс л үг хэлэх, санал өгөх эрхийг хөндлөнгийн аливаа нөлөөнөөс хамгаалдаг. Яагаад гэвэл парламент бол тусгаар тогтнол, ардчиллын дархлаа, аюулгүй байдал.

Тэр ч бүү хэл парламент хоёр танхимтай бол нэг танхим нь нөгөө танхимынхаа хэрэгт огт оролцох эрхгүй байдгийг Англи улсад туршлага судалсан парламентын гишүүд сайн мэдэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэж байна.

Тиймээс ч гишүүдийнхээ ёс зүй, сахилга бат зэрэг аливаа асуудлыг ардчилсан парламентын засаглалтай орнууд өөрсдөө л шийддэг. Венесуэл, Куба, Эквадор, Перу, Тайван зэрэг цөөхөн улс орон гишүүдийг эгүүлэн татах хуультай.

Өнөөдөр Монгол Улс 126 гишүүнтэй, таван улс төрийн намтай, гишүүдийн 65 хувь нь шинээр сонгогдсон, 25 хувь нь эмэгтэй байгаа нь олон улсад ч төлөөллийн хувьд сайн үзүүлэлт бөгөөд анхны сорилтоо амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид улс төр, геополитикийн олон сорилтыг Монголын парламент амжилттай даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэмжинэ

Иргэн
Иргэн

Монголд 2 дарга хэт олон байдаг.2 өөр сонирхол явж байна гэсэн үг шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Parlamenttai yum chini odoo yeronhiilogchiin alban tushaaliig ustgasan ch bolno. Tuhain uedee humuus dassan baisan uchraas uldeesen alban tushaal. odoo humuus parlamentdaa dassan uchir alga bolgohod asuudalgui. Gol uureg n shagnal army urdidah. Shagnaliig n aymag niisleliinhen garduulaad baigaad baij chadna. Army-iig n UIH zarim gishuud udirdaad baij bolno saidtai n hamt.

Жамбал
Жамбал

Хүрэлсүхээ чи эрх мэдэлд цадах болоогүй юу

Зочин
Зочин

Зөвөө. Eр нь сайн яривал eрөнхийлөгчид ийм хууль санаачлах бүрэн эрх ч байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button