Спорт

ОУХМ М.Оюун-Эрдэнэ дэлхийн мастеруудын дээд амжилтыг шинэчиллээ

Бүгд найрамдах Энэтхэг улсын нийслэл Дели хотод эхэлж байгаа хэт холын марафон гүйлтийн 2026 оны 50 км-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий 50 км-ын тэмцээн өндөрлөлөө.

Мастеруудын ангилалд: /60-аас дээш нас/

-Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, "Амор Тэнгис" ХХК-ийн ажилтан, 100 км, 12 цагийн гүйлтийн /Мастер ангилал/ дээд амжилтын эзэн, ОУХМ Мягмаржавын Оюун-эрдэнэ 50 км зайд 04:08:43 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тамирчдын бусад амжилтыг танилцуулбал:

-Дархан-Уул аймгийн уугуул, Холбооны шигшээ баг, ”Хурд” марафон гүйлтийн клубийн тамирчин Баяртогтохын Номин-Эрдэнэ 03:20:32 цагийн амжилтаар V байранд шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол биелүүллээ.

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Холбооны шигшээ баг, "Mongolian Elite Runners” клубын тамирчин, Монгол Улсын 6/12 цагийн уралдааны рекордч, ОУХМ Баяраагийн Сарангуа 03:27:33 цагийн амжилтаар IX-байр,

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Холбооны шигшээ баг, ”Хурд” клубийн тамирчин, Монгол Улсын 100 км-ын дээд амжилтын эзэн, ОУХМ Довдонгийн Бадамхатан 03:53:40 цагийн амжилтаар 20-байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр Монгол Улс IV байранд орсон түүхэн амжилтуудын эзэд боллоо.

Багийн бүрэлдэхүүн:
 

  • Багийн ахлагч: Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Хөнгөн атлетикийн ОУХМ Базарсүрэнгийн Батболд
  • Дасгалжуулагч-р Ерөнхий нарийн бичгийн дарга Сундуйн Өнөрбаяр
  • Хэвлэл мэдээлэл: МҮОНРТ Спортын сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан нар оролцлоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button