СПОРТ

Б.Мөнхзаяа олимпын эрхийн болзол дахин хангахдаа улсынхаа дээд амжилтыг шинэчлэв

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Японы Осака хотод өчигдөр болсон олон улсын тэмцээнд хурд сорив. Бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийн, тэмцээнд оролцдог тэрбээр Осакад хурд сорихдоо 12 дугаар байрт шалгарахын сацуу Монгол Улсын дээд ажилт шинэчлэв. Мөн “Токио-2020” олимпод оролцох болзлыг гурав дахиа биелүүллээ.

17 насандаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэн, амжилтын төлөө 10 дахь жилээ зүтгэж буй Б.Мөнхзаяа өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Улмаар дараа нь Австралид болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо олимпод өрсөлдөх болзол дахин хангасан.

Энэ удаа “Токио-2020”-д хурд сорих болзлыг гурав дахиа биелүүлэхдээ Монгол Улсын дээд амжилтыг хоёр цаг, 28 минут, 3 секунд болгон шинэчлэв.

Тэрбээр энэ амжилтыг өмнө нь хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйснээр эзэмшиж байсан юм.

Б.Мөнхзаяа Риогийн олимпод анх хурд сорихдоо 72 дугаар байрт шалгарсан. Таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 26 настай тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм. Б.Мөнхзаяа өдгөө бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа  удирдлагад Япон улсад базааж байна.

Photo by Tsukasa Kawarai

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button