Нийгэм мэдээ

Т.Өсөх-Ирээдүй: Хийж бүтээхэд минь урам зориг нэмсэн шагнал боллоо

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол хүртлээ.

Тэрбээр "Сэтгэл их сайхан байна. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр, БХЯ-ны харьяа Алдар спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол хүртсэндээ баяртай байна.

Энэ сайхан баярт мөчийг минь хуваалцах гэж ирсэн хүмүүс, төрүүлж өсгөсөн аав ээж, тулж яваа хань ижил, багш гэж дуудахын эрхэм сайхан алдрыг хүртээсэн олон сайхан шавь нар, хамтран зүтгэгч нартаа баярлалаа.

Анх 17 настайдаа Алдар спорт хороог өөрөө олж очсон. Энэ жил 28 дахь жилдээ алба хааж байна. Хийж бүтээснийг минь үнэлж, хийж бүтээхэд минь урам зориг нэмсэн шагнал боллоо. Монголын бүх сайхныг шингээсэн монгол бөх маань үеийн үед, цагийн цагт хөгжин дэлгэрч ирсэн билээ. Монгол бөхийн буян хишигт залбирч байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж төрийн шагнал авсанд нь баяр хүргэе. Одоо бөхчүүдийг цэргийн албанаас болимоор юм аа. Спортын яамандаа харъяалагдаад л явмаар юм. Алдар хороо гэж яг юу хийдэг юм бүү мэд. Намайг цэрэгт байхад бол огт мэдэгдээгүй. Зүгээр л төрийн зардлаар, татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн бөхчүүдийг цэргийн цолтой бэлддэг газар юм шиг. Цэргийн дүрэмт хувцасны энгэр дээр нь бөхийн сургуулийн ромбо, цол нь дан дэд хурандаа, хурандаа нар. Тусгай албаны нэрээр Сул цалин авагсад.

Зочиpн
Зочиpн

өсөхбаяр шимэгч юу хииж яваан

Зочиpн
Зочиpн

БААСАА ЮУ ХИИЖ БҮТЭЭДЭЭЭ. ШОРОО ШҮҮРДЭЖ 1 ТООСГО ЗӨӨЖ ҮЗЭЭЧ

Холбоотой мэдээ

Back to top button