Нийгэм мэдээ

Салсан эхнэрээ хоёр удаа хутгалж гэмтээжээ

Салсан эхнэрээ хутгалж гэмтээжээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 22 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Бусдад хутгалууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй “О”-г түүний салсан нөхөр болох 35 настай, эрэгтэй “Д” нь хоёр удаа хутгалж, гэмтээсэн нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлж байна.

Иргэд Та бүхэн гэр бүлийн болон хувийн харилцаанд үүссэн маргаан, үл ойлголцлыг хүчирхийллээр бус, асуудлыг тайван замаар шийдэж, иргэний үүргээ биелүүлэн гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчиж, бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл

Энэ одоо салахын өмнө эхнэрээ алах гээд байдаг сонин цаг үе иржээ, эрчүүд минь. Хүүхдүүд битгий өнчрүүл. Эхнэр хүнийг алаад яах юм. Урагшаа хараад амьдар. Хол явахаа бод. Хожим үр хүүхдүүд чинь тэдний хүүхдүүд чамайг хүрээлж чи аз жаргалтай байна штэ. Эхнэр чинь өмч биш шүү. Чи л өөрөө хайрлаад байвал тэр наалдаа л байна шүү. Юм л бол хутга. Бүр бодохоос уур хүрээд байхын. Мал нядлахад ч хутга шүүрч аваад байдаггүй юм шүү монгол эр хүн. Ядаж л за энэ удаа уурлахаа болъё, дараа уурлая, дараа ёстой сайхан уурланаа гэж хойшлуул. Дараагийн ээлж ирэхэд за энэ удаа дахиад нэг хойшлуулъя, дараа ёстой жинхэнэ уурланаа гээд хойшлуулчих. Сүүлдээ үнэхээр тэвчээртэй, биеэ барьж сурдаг юм шүү. Жишээ нь миний түүх. Сүүлдээ эхнэртэй уурлах маргалдах нь шал тэнэг утгагүй болчихдог юм шүү эрчүүд минь

Холбоотой мэдээ

Back to top button