Нийгэм мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт албан ёсоор хаагдана.

Бүртгэлээ хийхдээ өөрийн сурч буй сургалтын цахим системд хандаж, шаардлагатай мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай.

Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт" өгдөг. 

Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм. Өмнө нь зөвхөн төгсөх ангийн сурагчид өгдөг байсан уг шалгалтын журамд 2025 оноос өөрчлөлт орж, 10 дугаар ангиас эхлэн шалгуулах боломжийг бүрдүүлсэн юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button