Нийгэм мэдээ

Нэгүүн.мн сайттай холбоотой асуудлаар ЦЕГ-аас 10.00 цагт мэдээлэл хийнэ

Нэгүүн.мн сайттай холбоотой цаг үеийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ. Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 10.00 цагт мэдээлэл хийхээр тов зарласан байна.

Мэдээллийн neguun.mn сайтын сэтгүүлч, сурвалжилгын багийг өчигдрийн 16:00 цагийн орчим албан ажлаа гүйцэтгэж явах үед Эрүүгийн цагдаагийн ажилтан гэх хүмүүс хүч хэрэглэн авч явсан гэх мэдээлэл өчигдөр оройноос эхлэн цахим орчинд цацагдаад байгаа юм.

Дашрамд дурдахад, Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын зарим албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, зарим нь бие зассан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан энэ сарын 19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.

Бид мэдээллийг шуурхай шууд дамжуулан үзүүлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хөдөлмөр нийгмийн хамгаалалын салбар казакуудаар дүүрлээ тэнэгүүдээ дотроосоо л байгаа шүүдээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button