СПОРТ

МҮОХ-ноос Коби Брайантад эмгэнэл илэрхийллээ

ЭМГЭНЭЛ

“Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга, Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Коби Бийн Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, Спорт-Олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо.

Домогт тамирчин Коби Бийн Брайант нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигт “Лос-Анжелес Лэйкерс” багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо 5 удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон бөгөөд бүх цаг үеийн оноо авалтын 4 дүгээрт бичигдэх амжилтыг үзүүлсэн билээ.

Түүний Спорт-Олимпизмийн их үйлсэд оруулсан хувь нэмэр, дэлхийн сая сая спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийг байлдан дагуулсан түүний шилдэг тоглолтууд бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Түүний амжилтуудаас:
- “Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга;

- АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигийн аварга- 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад;

- Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоглогч /12 удаа/- 2003 он;

- Лигийн нийт тоглолтод 1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/;

- Лигийн нийт тоглолтод 2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29 нас/;

- Цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийн залуу аварга /18 нас/;

- Гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18 нас/; - Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /MVP/- 2007, 2009, 2010 онуудад;

https://www.facebook.com/Olympic.mn/photos/a.985523848133626/3023832467636077/?type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button