Нийгэм мэдээ

Цаг агаар: Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 03-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө баруун аймгуудын нугийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 25-ны 20 цагаас 03-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Алтайн өвөр говь болон Дорнод-Монголын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -7...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button