Нийгэм мэдээ
Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр буюу энэ сарын 30-ны өдрийн 18:30 цагийн байдлаар хээрийн гурван гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэнтий аймгийн Галшар суманд гарсан хээрийн түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Хэнтийн аймгийн Хэрлэн сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн онцгой байдлын газар, орон нутгийн мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.