"Доод ангийнхаа дүүд тусалж ₮260 мянгыг цуглуулж хандивт нь нэмэрлэсэн"

Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч 13 настай П.Шийрэвнямбуу тойгны ясны толгой нь 50 хувьтай хайлсан хүнд оноштой. Турк улсад эмчлүүлэх боломжтой гэсэн хариуг аван, хандивын аяныг эхлүүлээд байгаа юм байна. Түүнийг одоогоор Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсад 140 сая төгрөгөөр эмчлүүлэх шаардлагатай болсон аж.
Тэгвэл бөх болох мөрөөдөлтэй П.Шийрэвнямбуугийн хандивын аянд Өвөрхангай аймгийн Нэгдүгээр сургуулийн 8-р ангийн "Г" бүлгийн сурагчид нэгдэж эмчилгээний зардалд 260.000 төгрөг хандивлажээ. Тэдний анги нийт 35 хүүхэдтэй бөгөөд доод ангийн дүүдээ туслахаар шийдэж хандивт нэгдсэн байна.
Энэ тухай ангийн багш А.Ганцэцэгээс тодруулахад "Ангийн багшийн хувьд санаачилга гаргаж хүүхдүүддээ хэлсэн. Хүүхдүүд маань дэмжсэн учраас эцэг эхчүүдээс нь зөвшөөрөл авсан. Эцэг эхчүүд ч мөн адил нааштай хүлээж аваад мөнгө цуглуулж эхэлсэн. Заавал нэг хүүхэд тэдэн төгрөг өг гэж шаардаагүй. Хандивт нэгдэхгүй ч байж болно. Тухайн хүүхдийн эрх учраас албадаж шаардсан зүйл байхгүй. Улмаар бүгд өөрсдийн боломжоороо, эцэг эхчүүдийнхээ тусламжтайгаар 260.000 төгрөг цуглуулсан. Надтай нийлээд 20 хүний мөнгө цугласан. Би ангиа төлөөлөөд П.Шийрэвнямбуугийн ээжтэй нь утсаар холбогдож мөнгийг нь шилжүүлсэн. Ээж нь маш их баяртай хүлээж авсан. Манай сургуулийн хувьд зөвхөн ангийнхан хүүхдүүд гэлтгүй доод, дээд ангиуд боломжоороо хандивт нэгдэж байгаа. Бид чинь нэг сургууль, нэг хамт олон шүү дээ" гэлээ.
П.Шийрэвнямбуу Хүүгийн хөл 2024 оны тавдугаар сард анх өвдөж, аймгийнх нь эмнэлэг шөрмөс сунасан гэж оношилсон байна. Эмч нар "яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол тойгны яс (сүүж) нь цаашид улам хайлж, амь насанд хүртэл аюул учруулах эрсдэлтэй" гэжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сайхан сэтгэлтэй хүүхдүүдээр бахархаж байна
uneheer setgel hodlom saihan medee bn
Жижигхэн ч гэсэн маш том тус болсон байна
huuhduud iim saihan setgeltei baih goe yumaa
Сайхан сэтгэл нийлбэл ихийг бүтээдэг гэдэг үнэн
baga gej golohgui ih demjleg bolno shuu
uneheer goe ulger jishee bn
Нэгэндээ тусалж байгаа нь хамгийн үнэ цэнтэй
huuhduudiin setgel mash tsever yum daa
Ийм мэдээ уншихаар сэтгэл дулаацдаг
sain setgel hezee ch aldagdahgui yum bn
Багш нь хүртэл зөв чиглэл өгчээ
setgel baival bolomj olddog gedeg unen
Хамтдаа байвал ямар их хүчтэй вэ
ene bol uneheer saihan jishee bn
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Сайн байна дүү нартаа амжилт хүсье