Нийгэм мэдээ

Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит хүчит бөхийн барилдаан маргааш болно

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын 21 дэх аварга Гунаажавын Эрхэмбаяр аваргын нэрэмжит хүчит бөхийн барилдаан болно.

Тус барилдаан нь дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөгөөд түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх зургаан сая төгрөгийн бай, шагнал хүртэх аж. Г.Эрхэмбаяр нь 25 насандаа улсын начин цол, 2011 онд ес даван үзүүрлэж улсын арслан, 2013 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цолтон болж байсан юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Отгонбаяр
Отгонбаяр

Барилдах бөхчүүдийн нэрс байгаа бол уу

Холбоотой мэдээ

Back to top button