СПОРТ

Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Азийн тэмцээнийг цуцалж магадгүй

“Токио-2020” олимпийн наадмын Ази тивийн эрх олгох тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно. Тэгвэл БНХАУ-ын Ухань хотод гараад буй аюулт коронавирусийн тархалтаас болж цуцлагдаж магадгүй.

Тэмцээний аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг бодолцож, ОУОХ-ноос чөлөөт бөхийн эрх олгох тэмцээнийг өөр улсад шилжүүлэх нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн Хятадын спортын яамнаас энэхүү халдварт өвчний улмаас дөрөвдүгээр сар хүртэл улс орныхоо бүх нутаг дэвсгэр дээр спортын аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байна.
Ухань хотод хоёрдугаар сарын 3-14-нд сонирхогчдын боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын бүсийн тэмцээн болох байсан ч цуцлагдаж гуравдугаар сард Йорданд зохион байгуулагдахаар болоод байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэр
Нэр
2020-01-28 15:26

зөв зөв

Холбоотой мэдээ

Back to top button