Б.Оюутболдыг Экологийн цагдаагийн албаны даргаар дэвшүүлж, Ц.Амгалан-Энхийг ЦЕГ-т сэлгэн томилжээ

Г.Занданшатарын Засгийн газрын үед ЦЕГ-ын даргаар томилогдсон Ж.Болд Гэмт хэрэг зөрчил шалгах албаны даргаар ажиллаж байсан Б.Оюутболдыг Экологийн цагдаагийн албаны даргаар томилжээ. Зөрүүлээд Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Амгалан-Энхийг Т.Оюутболдын оронд ЦЕГ-ын Гэмт хэрэг зөрчил шалгах албаны даргаар сэлгэн томилсон байна.
Т.Оюутболдын хувьд 2020-2022 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргаар, 2022-2024 онд Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд газрын дарга, 2024 оны нэг сараас 12 сар хүртэл ТЦА-ны дарга, 2024 оны 12 сараас өнөөг хүртэл ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны даргаар ажиллаж байсан намтартай нэгэн юм.
ТЦА-ны даргаас чөлөөлөгдсөн шалтгаан: 2024 оны гуравдугаар сард Тээврийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байхдаа Б.Оюутболд замын хөдөлгөөний зорчих хэсгийн урсгалыг өөрчилж, туршилт хийсэн. Үүнээс болж тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.
Тухайн үед Хотын дарга Х.Нямбаатар "НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу" хэмээн өөрийгөө хамгаалж жиргэж байсан.
Харин ТЦА-аас 2024.03.12-ны өдөр Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн. Түгжрэл их үед гадны орнуудын авч хэрэгжүүлдэг эл аргачлалыг ТЦА-ны зүгээс Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэдгээ тайлбарлаж байсан билээ.
Нэг үгээр хэлбэл тухайн үед Б.Оюутболдыг Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар "хайчинд" оруулаад ажлаас нь чөлөөлчхөж байсан гэх шүүмжлэл явдаг. Түүнчлэн Г.Занданшатарын Засгийн газрын үед Т.Оюутболд Баянхонгорынх тул ЦЕГ-ын даргад ч яригдсан юм.
Б.Оюутболдын хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн хөрөнгө - ₮67 сая
- Гэр бүлийн орлого - ₮110 сая
- Нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 2, Үйлчилгээний зориулалттай барилга 1, авто зогсоол 1, граж 1 - ₮706 сая
- Toyota, Land Criuser 300- 1 - ₮192 сая
- Адуу-10, Ямаа-80, Хонь-80, Хурдан удмын адуу-3, Үхэр-4 - ₮60 сая
- Эзэмших-0.7га-1, Эзэмших-16732м2-1, Өмчлөх-854м2-1 - ₮210 сая
- Үнэт эдлэл - ₮8 сая
- Хадгаламж - ₮320 сая
- Авлага - ₮200 сая
- Зээл - ₮125 сая
- Номгон оюу авто бирж ХХК, Номин хишиг ХК, Эрдэнэс таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tesbiin Tsagdaa baijix turshlagaasaa xubaaltsbal ?!
Яаж ланд 300 авч унадаг байнаа цалингаараа
Ийм мэдээлэл иргэдэд ямар ач холбогдолтой юм бол. Тэр тусмаа иргэдийн аж амьдралд.
Зүгээр цагдаагийн байгууллагын дотоод мэдээлэл баймаар.
Тэр тусмаа нээлттэй байх ёстой шүү