Биологийн улсын 36-р олимпиад "Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл" уриан дор болж байна

Биологийн улсын 36-р олимпиад "Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл" уриан дор Улаанбаатар хотноо нээж байна. Энэ жилийн олимпиад боловсролын салбарт анх удаа бүрэн цахим хэлбэрт шилжсэн гэдгээрээ онцлог билээ.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилтийн эсрэг суурь конвенцийн Талуудын 17-р бага хурлыг эх орондоо зохион байгуулах жилтэй давцхаж буй учир энэ жлийн олимпиадын сэдэв "Цөлжилтийн эсрэг биологийн шийдэл" нэр дор болж байна.
Олимпиадын бүх шатны шалгаруулалтыг цахим системд суурилуулснаар ойролцоогоор 80 хйарцаг буюу 400 боодол бичгийн цаас хэмнэж, байгаль орчинд ээлтэй ногоон олимпиад зохион байгуулах боломж бүрдэж буй юм. Олимпиадын нэг болон хоёрдугаар шатанд 4824 оролцогч мэдлэг, ур чадвараа сорьсноос шилдэг сурагч, багш нар улсын шатанд шалгарч үолдсэн байна. Улсын шатанд аймаг бүрээс хоёр, нийслэлээс 30 сурагч дунд болон ахлах ангилалд өрсөлдөх бол багш нарын төрөлд аймаг бүрээс нэг, нийслэлээс 24 багш оролцох юм.
Түүнчлэн олимпиадад оролцогдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор үнэлгээний тогтолцоонд шинэчлэл хийжээ. Тухайлбал, улсын шатанд онолын шалгалтыг хоёр үе шаттай болгож нэмэгдүүлсэн бөгөөд багш нарын ангилалд дадлагын ажлын шалгалтыг шинээр нэвтрүүлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.