ИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувийг давхар дээлтэй болгох хуулийг У.Отгонбаяр зүтгүүлж явна
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэргүүтэй хэд хэдэн гишүүний санаачлан өргөн барьсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлж дэмжүүлэв.
Агуулга бүтцийн хувьд маш том хууль. Гэтэл үүнийг хөндөж байхад чуулганд энэ хуулийн агуулгаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авах гишүүд цөөхөн байлаа.
2025 оны 7-р сарын 9-ний өдөр буюу 9 сарын өмнө уг хуулийг Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад байхад УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өргөн мэдүүлсэн.
"Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэгт заасан УИХ-ын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.1 дэх заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль "шинэчилсэн найруулга-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд бид санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байна. Хуулийн төслийг УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү" гэсэн байдаг.
Хуулийн агуулга нь, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч болно гэсэн нэмэлт өөрчлөлт юм.
2018 онд Ж.Мөнбат яг ийм агуулгатай буюу Аймаг, нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах тухай заалт оруулж дэмжүүлсэн бөгөөд тухайн үед АН уг хуулийн төслийг буцаах санал гаргаж, парламентад эсэргүүцэж байсан удаатай.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэхүү нэмэлт өөрчлөлт нь "Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүх эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг хязгаарлах эрсдэл үүсэж байна. Түүнчлэн ИТХ-аас тухайн шатны Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулна" хэмээн дүгнэсэн байдаг.
Хэрвээ энэ нэмэлт, өөрчлөлт батлагдвал төрийн албаны мэрит зарчим алдагдаад зогсохгүй, ИТХ-ын төлөөлөгчид улс төрийн намын ажлаа хийгээд иргэдийг төлөөлөх үүрэг нь хоёрдугаарт болчих эрсдэлтэй юм.
Өнөөдөр дүүрэг, орон нутаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн өмнөөс дуугарч, бодлого шийдвэрүүдэд саналыг нь тусгаж явах ёстой атал намаараа талцаж суудаг болоод удаж буй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч өөрийн байгууллагын үйл ажиллагаанд өөрөө хяналт тавьдаг, оролцогч болчихож байгаа хэрэг.
Ингэхээр нөгөө иргэд, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн оролцоог хангах ёстой төлөөлөгчид нь өөрсдөө улс төржөөд эхэлнэ гэсэн үг. Төлөөллийн байгууллага өөрөө гүйцэтгэх байгууллагатай холилдоод ирэхээр хаана нь хяналтын үүрэг оногдох хэрэг вэ.
Энэ бол сонгууль угтсан МАН, АН-ын хүний нөөцөө бүрдүүлж, хөрсөө бэхжүүлэх гэсэн оролдлого л гэж харагдахаар байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухнаагийн сдаакууд гай болохоо болил
Олон хүн анзаарахгүй өнгөрч байгаа нь л асуудал
ene bol zugeer neg jijig huuli bish shuu
davhar deel boloh tusam hariutslaga sulardagiin bish uu
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга явуулж байж маш нухацтай өөрчлөлт оруулах ёстой. Энэ маш их асуудалтай хууль шүү. Түүнд бага багаар өөрчлөлт оруулж огт болохгүй. Маш их өөрчлөлт шаардсан хууль.
Давхар дээл гэдэг асуудлыг улам л нэмэх гээд байна уу даа
ИТХ дээр хүртэл давхар дээлтэй болбол ашиг сонирхлын зөрчил нэмэгдэх вий
Хэлэлцүүлэг дээр асуулт асуух гишүүд цөөхөн байсан нь гайхмаар
ene huuli batlagdval nutgiin udirdlaga ih oor boloh yum bn
Дэмжих эсэхээс өмнө сайн ойлгох хэрэгтэй шүү
ashig sonirholiin zurchil ihseh magadlal undur
Иргэдэд мэдээлэл маш бага байна даа
ene bol erh medliig tuvluuruuleh arga bish uu
ИТХ-ын төлөөлөгчид аль хэдийн завгүй байдаг шүү дээ
davhar ajil hiivel ajliin chanar buurah vii
Хуулийн төсөл дээр ил тод хэлэлцүүлэг хэрэгтэй
ard irgediin toloolol sulrah vii gej bodoj bn
ene bol neg hesgiin erh ashgiin toloo yum shig
Энэ хүн бол шал хэрэггүй нохойн сүүл
Иргэдийн 1 ч төлөөлөл давхар дээл өмсч болохгүй
Төрийн алба улс төржөөд самраад байхад нэмээд баахан улс төрчид дарга болоод эмгэнэлтэй байна.
Наад хуулиа боль
Хурлын үйл ажиллагаа чадваржиж, харин ч иргэдээ төлөөлөх боломж дээшлэх юм биш үү