Улс төрийн мэдээ

ҮСХ: Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх оноос 13 хувиар өсөв

2026 оны хоёрдугаар сарын байдлаар гадаад худалдааны нөхцөлийн индекс 96.3 болж, өмнөх сараас 6.1 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Экспортын үнийн индекс 101.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 16 хувь, өмнөх сараас 6.3 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд алтны үнэ 80.2 хувь, зэсийн үнэ 75.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин импортын үнийн индекс 105.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.7 хувь, өмнөх сараас 0.2 хувиар өссөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button