УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана
Даваа гараг бүр УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл цаг үеийн асуудлаар хуралддаг. Тэгвэл хуваарийн дагуу 10.00 цагаас хуралдахаар товлосон байна.
Мөн ажлын хэсэг дэд хороо хуралдана.
Ажлын хэсэг
Төрийн байгуулалтын байнгын хороо: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хууль зүйн байнгын хороо: Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Дэд хороо
Хүний эрхийн дэд хороо
· Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл
· Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээлэл сонсох
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud