Д.Пүрэвдорж агсны бэр П.Нямцэцэг: Реппер Roockie аавын шүлгийг ашиглах зөвшөөрөл аваагүй
Реппер Roockie буюу У.Мөнхбагана "Хурим" гэх нэртэй дуугаа өөрийн ютүб хуудаснаа одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 24-нд нийтэд цацсан. Тэгвэл тус дууны үгийг 1964 онд төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдорж "хайргүй гэвэл би яана" гэх шүлэгтээ бичиж байжээ. Угтаа тус шүлэг 58 жилийн дараа хит дуу болсон аж.
Ингэхдээ реппер Roockie Д.Пүрэвдорж агсны гэр бүлээс уран бүтээлийг нь ашиглах зөвшөөрөл авсан эсэх нь анхаарал татаж буй. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдоржийн зохиол бүтээлийг мөнхжүүлэх, нэрэмжит шагнал бий болгох, уралдаан тэмцээн зохион байгуулах зорилгоор 2012 онд үүсгэн байгууллагдсан "Дэндэвийн Пүрэвдорж сан"-гийн гүйцэтгэх захирал П.Нямцэцэгээс зөвшөөрөл авсан эсэхээр тодрууллаа.
П.Нямцэцэг Д.Пүрэвдорж агсны бэр бөгөөд тус сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэрбээр "Аавын шүлгээр тийм дуу хийгдсэн гэдгийг сая л мэдлээ. Албан ёсоор манай сангаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Аавын бүтээлийг ямар нэгэн байдлаар ашиглах хүмүүс заавал манай сангаас зөвшөөрөл авдаг. Иймийн тулд л сан байгуулж, уран бүтээлийг хамгаалж буй хэрэг шүү дээ" гэлээ.
Интернэтийн архивыг шалгадаг "Wayback machine" сайтаар шалгахад реппер Roockie "хурим" дуугаа цацсан ютүб хуудасны тайлбар хэсэгт 2025 онд Д.Пүрэвдорж агсны нэрийг нэмсэн байна. Түүнээс өмнө зохиогчийн нэрийг огт дурдаагүй байсан аж.
Б.АЗЖАРГАЛ


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уран бүтээлч нар ямарваа шинэ бүтээл хийхдээ эзнээс нь зөвшөөрөл авч сураасай! Хүний юмаар хүүдэгнэх чинь ялгаагүй л хулгай!
Амьдрах гахээрээ хачин хачин авир гаргадагаа болиороо.зохиосон хүмүүс нь өөрсдөө бхда иим хачин юм ярьж дуулддаггүи бсан шүү.тэнэг юм яриал хүн дуулахгүи бол хэнд ч хэрэггүишдэ мэдэх ч гүи
ийм дуу байж л байсан энэ хүүхэд л шинэчилж дуулснаас биш
ямарч яруу найрагчийн шүлэг ямар нэгэн дуу болон төрж байвал баярладаг биз дээ. Тэгээд шүлгүүд нь дуу болоод амь ороод явж байвал ямар бэрийн нэр нь гарах биш. Дэндүү тэнэг юм ярих юмаа. Бэр нь ер нь эрүүл хүн мөн үү?
Эрх, зөвшөөрлийг нь аваагүй байж юм хийгээд түүгээрээ мөнгө олох нь хууль бус, дээр нь маш ёс суртахуунгүй үйлдэл шүү. Ялангуяа урлагийн салбарт. Ийм хачин дэмий уянгалсан бодлоосоо сал.
Эрх авах хэрэгтэй л дээ Төлбөр төлөх үү үгүй юу гэдэг нь дараагийн асуудал
Яаахав муу хэлүүлэн байдаг Комунист нийгэмд Монгол улсад хүний бүтээлийг хуулиар хамгаалж үнэлэж чадаж байсан юм шүү дээ!!! Одоо харин ч бүр соёолжиж хууль дүрмээрээ амьдрах цаг нь хэдийнээ болсон баймаар юм!!! Эзэнгүй юм гэж энэ ертөнцөд байхгүй шүү дээ!!!
Бүр 1987 онд орцны дуу болгочихсон ийм дуу байдаг л байсан шд. Оюутнууд гитардаад дуулдаг байсан.
Хулгайч нохойн гөлөгнүүд хаа сайгүй юм.