Сошиал дуэлд бус амлалтаа биелүүлэхэд анхаарна уу, Л.Энх-Амгалан сайд аа
Шинээр томилогдсон сайд нар нь өмнөх сайдынхаа хийсэн ажлыг үгүйсгэж, залгамж чанарыг нь тасалж, өөрийнхөөрөө тоглолт хийхийг зэхдэг нь бараг хэвшил болчихлоо.
Эрүүл мэндийн салбарт Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн, Байгаль орчны салбарт С.Одонтуяа, Б.Батбаатар нар хэсэг дуэлдсэн. Биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэхийн зэрэгцээ салбараа удирдаж байсан он цагт нь томилогдсон албан тушаалтнуудыг халж, сэлгэж хэсэг хэрэлддэг. Энэ хэв шинж рүү өдгөө Л.Энх-Амгалан, П.Наранбаяр нар орчихлоо.
Их сургуулийн тоо, багш нарын декрит, листний асуудлаар сошиал дуэл хийгээд байна тэд. Тухайлбал,
Л.Энх-Амгалан: Хуулиар хоёр жил тутам их сургуулийн эрэмбийг зарлах ёстой. Өнгөрсөн жилийн эрэмбийг зарлаагүй байна. Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан. Техникийн даалгаврыг нь бүгдийг батлуулаад бүтэн ном болгож өгөөд явсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Би 96 их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн. Гэтэл дахиад тоо нь нэмэгдсэн байна. Мөн "Үндэсний" гэдэг тодотголтой их сургуулиудыг ийм нэртэй байж болохгүй ээ гэж хуульчлаад явсан. МҮИС гэдэг нэр хууль бус гэдэг дээр бүх шийдвэрүүд нь гарсан. Гэвч нэр өөрчлөн зохион байгуулагдаагүй байна
Хариуд нь П.Наранбаяр: Миний дараагийн сайд ийм үг шуурхай дээрээ ярьж, түүнийгээ өөрөө цацжээ. Бодит үнэнийг нь хэлье. Нийт 65 их дээд сургууль байсны 35 дээр нь хуулийн дагуу ангилалт хийж, үүнээс 11 нь мэргэжлийн ИС болж, 24 нь коллеж болсон юм. Миний үед нэг ч их дээд сургууль шинээр байгуулагдаагүй.
Л.Энх-Амгалан: Боловсролын салбар 2 цалинтай болчихсон явж байна. Нэмэгдлийг нь хуучин цалингаас нь боддог. Нийгмийн даатгалын санд 70 тэрбум төгрөгийн өртэй. Жилд 2-3 мянган багш декрет авдаг. Гэтэл одоо декретээ ч авч чадахгүй байгаа шүү дээ. Одоо хэдэн багш өнөөдөр декретээ авч чадахгүй байна. Тэр тооцоо байна уу?
Өнөөдөр хэдэн багш эмнэлэгт хэвтчихээд листнийхээ мөнгийг авч чадахгүй байна вэ. Энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэврээ тогтоолгох гэж байгаа багш шинэ цалингаасаа тогтоолгох уу. хуучин цалингаасаа тогтоолгох уу?
Хариуд нь П.Наранбаяр: Бодит баримт хэлье. Боловсролын салбарт сард 3,500 орчим багш ажилтан жирэмсэн амаржсан болон хүүхдээ асрах чөлөөтэй байна.Декретээ авч чадаагүй гэсэн гомдол намайг ажиллаж байхад яам болон харьяа газруудад нэг ч ирээгүй. Энэ оны 3, 4-р сард батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийж, цалин нийгмийн даатгалын шимтгэлд үүссэн 63 тэрбумын өрийг бүрэн барагдуулсан болно хэмээв.
Ерөөс Боловсролын яам бол Улсынхаа ирээдүйг тодорхойлогч гол салбар яам. Олон мянган багш, ажилчдын цалин, тэтгэмж, суралцагчдын суралцах орчин, боловсрол гээд том хүрээгээр сэтгэж, бодлого тодорхойлох л салбар.
Гэтэл "Би Боловсролын сайдаар ажиллавал багш нарын цалингийн асуудлыг нэг сарын хугацаанд шийдвэрлэнэ, боловсролын салбарыг өөд нь татна" гэж ам гарсан Л.Энх-Амгалан сайд маань томилогдоод 10 хонохдоо П.Наранбаяртай л сошиалаар хэрэлдээд өнгөрөв. Сошиал хэрүүлээ зогсоож, салбар яамныхаа залгамж чанарыг сайжруулж, дээрх амлалтдаа хүрэхийг салбарынхан чинь хүлээж байгаа шүү Л.Энх-Амгалан сайд аа.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх- Амгалан бол хупал гар шүү дээ. Дандаа хоомон амална. Хөвсгөлөөсөө 24 оны сонгуулиар арай гэж гарсан. 28 онд энэ хүнийг нутгийнхан нь сонгохгүй.
Энх-Амгалан ч зөв яриад байгаа мэт боловч яг бариад хийчихдэггүй л хүн дээ
Хөвсгөлийн долир. аужаа Энхамгаланд хийсэн олигтой ажил юу ч байхгүй. Харин авилга авч хэдэн их сургуулийн захирлаар Хөвсгөлийн угшилтай хэдэн нөхдүүдийг томилсон.Дээд боловсролын хүрээнд юу ч хийгээгүй. хийх ажлаа ч мэдэхгүй новш.Муу нь муудаа гэгчээр Наранбаяртаа бас томроод байгаа юм уу? Энхамгалангийн авилгын асуудлаар шүгэл үлээж болно шүү.