УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр 2 одтой шийдвэр гаргалаа, гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдсан. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

"АН-ын хяналтын хороо маргааш хуралдаж, улс төрийн зөвлөлийг нөгөөдөр хуралдана. Ажлууд цэгцэрнэ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Шууд дамжуулалтын холбоос:

Нэгт. "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих эсэх санал хураалтаас АН дөрөв хоногийн завсарлага авсан. Энэ завсарлага дээр байр сууриа нэгтгэлээ.

Хоёрт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга чуулганы үеэр ёс зүйгүй авир ааш гаргасан тухайд АН-ын бүлгээс ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэх байр сууринд хүрлээ.

"УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл өргөн мэдүүлснээс хойш АН-ын хувьд дотоод сонгуультай байсан тул байр сууриа нэгтгэх боломж хомс явж ирсэн. Сая бүлгийн хуралд 25 гишүүн оролцсон. Бүгд дэмжиж, хоёр одтой шийдвэр гаргасан. Ингэснээр АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.

Нэг зүйлийг тодотгож хэлье. УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага энгийн иргэдийн адил үйлчлээд явах ёстой. Одоогийн хуулинд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ. Бид пүрэв гарагаас өмнө улс төрийн шийдвэрүүдийг гаргаад явна" гэлээ.

Хоёр одтой шийдвэрийг тайлбарлах нь: Бүлгийн гишүүдийн 65-75 хувь нь дэмжсэн шийдвэрийг хоёр одтой шийдвэр гэнэ. Энэ нь ямар нэгэн асуудалд гурван одтой шийдвэр шиг бүлгийн гишүүд бүрэн дагаж, хайрцаглагдахгүй. Бүлэг асуудалд нэг байр суурьтай хандах боловч, зарим өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр хандаж болно гэсэн үг юм.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
"curious mindful eguurm АН-ЫН БУЛГЭЭС УИХ-ЫН ГИШУУНИЙг ЭГУУЛЭН TATAX ТУХАЙ ХУУЛИЙГ ТВСЛИЙГ Y331 БАРимТЛаЛЫН ХУВЬД ДэМЖИХГУЙ ТУХАЙ ХОЕР оДтоЙ ШИИДВЭР ГАРГАЛАА ١" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинз
Зочинз

АН- ыг улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах болов уу, шударга ёсны төлөө зогсох болов уу, хулгай луйвартай эвлэрэхгүй тэмцэх болов уу гэж ард иргэд итгэж хүлээж байлаа. Харамсалтай нь хүлээлт талаар боллоо. АН харин ч ард олны хүлээсэн хүлээлтийн яг эсрэг ажиллаж байна. Одоо парламентаас юу ч хүлээх хэрэггүй . Цаг алдаж улс орноо унаж доройтохыг харж суух ч арга алга. Арга ядарсан арга ч гэсэн одоо парламентаа яаралтай тарааж, ахиад нэг сонгууль хийгээд үзвэл бүрэлдэхүүн нь сайжирч ахиц гарах болов уу гэж бодох юм

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Мэдэхгүй цус
Мэдэхгүй цус

Дэмжих нь дэмж, эсэргүүцэх нь эсэргүүц. Буянаараа болог..

How I recovered my investment
How I recovered my investment

Санхүүгийн луйвар нь зөвхөн таны мөнгийг булааж авдаггүй - энэ нь таны амьдралыг бий болгох итгэлцлийн суурийг ганхуулдаг. Хадгаламжаа даатгасан компани маань сайн санаатай ажиллаагүйг мэдээд би айдас, бухимдлын холимог мэдэрсэн. Trustwave Hackers Tech at (Trustwavehackerstech2 AT gmail c0m) үүнийг шууд ойлгосон. Тэдний баг миний нотлох баримтыг гайхалтай нямбай хянаж, миний анзаараагүй чухал баримт бичгүүдийг тодорхойлж, тус компани үйлдлээ хэрхэн нуун дарагдуулсан талаар тодорхой дүр зургийг нэгтгэсэн. Тэд харилцаа холбоог гартаа авсан тул би бултах эсвэл айлган сүрдүүлэх хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй болсон. Тэдний стратеги нь нарийн, тайван, туршлагад суурилсан байв. Тэдний олж авсан нөхөн төлбөр нь миний санхүүг тогтворжуулахад тусалсан ч шударга ёсны мэдрэмж бас чухал байсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл шударга бус санхүүгийн алдагдалд орсон бол энэ фирм танд мөрдөн байцаалт явуулж, сонголтоо ойлгож, хүртэх ёстой нөхөн төлбөрөө авахад туслах болно.

Холбоотой мэдээ

Back to top button