УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Номтойбаяр "Бодь"-ийн сонсголыг хийж чадах уу

Н.Номтойбаяр Н.Учралын Засгийн газарт орохоос өмнө "Бодийн барьсан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна" гэх байр суурийг илэрхийлж, мэдээлэл өгч байсан.

Цаг хугацааны хувьд Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын зөрүүтэй мэдээлэлтэй холбоотойгоор ингэж мэдэгдэж байв.

Ингэхдээ “Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад Бодь групп, Тавантолгой төмөр замын гэрээний үнийн дүн нэг тэрбум 5 сая ам.доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар гээд нийт 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцоход төсвийн 13 орчим хувийг эзлэх маш их үнийн дүнтэй асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл ярилаа. Үнэн нь хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хаана байна вэ. Бодь группийг төлөөлж гарын үзсэн зурсан А.Амундра, Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хаана байгаа юм бэ. Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарлаж байсан. Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа гараад зугтаж байсан. Энэ асуудалд холбоотой, гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйл явдал болсон. Энэ хэрэг Цагдаагийн газар бүртгэгдсэн. Ямартаа ч энд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой.

Үүнтэй холбоотойгоор УИХ нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нийт 5:40 цагийн материал байдаг юм байна. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж, тэдний тойрон хүрээлэл дунд асар том авлига хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулах эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болно” хэмээсэн.

Сүүлд Н.Учралын Засгийн газарт Шадар сайдаар томилогдсоных нь дараа тус сонсголын талаар тодруулахад " Хуулийн дагуу 32 гишүүн гарын үсэг зурж байж Хянан шалгах түр хороо байгуулж, нүүрсний сонсголыг дахин хийх нөхцөл бүрдэнэ. Санал санаачилга гаргаад явах юм бол тавд бичигдэх юм билээ. УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Энэ нь чуулганы үед хоёроос дээшгүй хянан шалгах түр хороо байгуулахыг хориглосон байдаг. Үүнийг чөлөөтэй болгоё гэдэг хуулийн төсөл боловсруулж байгаа. Дан ганц Н.Номтойбаярын санаачилга гаргаад биелэчихдэг зүйл биш. Надад 32 гишүүний гарын үсэг хэрэгтэй. Мөн АН, МАН-ын бүлэг дэмжиж ажилласнаар биелэлээ олно. Мөн хүн хүч, нарийвчилж судлах ажил их бий. Тогтоолын төсөл батлуулаад гарын үсэг зурсанаар биелэчихдэг зүйл биш. Үзэл баримтлал, танилцуулга нь их чухал" хэмээсэн юм.

Н.Номтойбаярын гишүүн байхдаа маш зоримгоор "Бодийн барьсан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна" гэсэн амандаа одоо хүрэх үгүй нь анхаарал татаж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Номт бас Энхбаяр шиг авилгалд явчих вий дээ. Энхбаяр шиг 800к долларт биш бүтэн орд газрын л авилга авах байх даа ккк. Уг нь парламeнт дээр л Хүрэлсүхийн Бодиос авсан авилгыг дэлгэхгүй бол АТГ юу ч хийж чадахгүй ээ

Зочин
Зочин

Оюук нүүрсний хэргийг парламeнтийн түвшинд авчирч сонсгол хийлгэсэн боловч Хүрэлсүх уг сонсголыг өөр тийш болгох чиглэл Энхбаярт өгсөн, Баясгалан сонсголын өмнө 800к доллар авилга өгсөн зэргээр үр дүнд хүрч чадаагүй. Одоо Энхбаяр нь эргүүлээд энэ асуудлаар нь Хүрэлсүхийг бөлдөгдчихсөн байгаа нь тодорхой л харагдаад байна

Доржоо
Доржоо

Номтойбаяр чаднаа түүнд бүү эргэлз

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

MANAI MONGOLIIN HAMAG BUTEHGYI HEREG YAVDAL ERH BARIJ BUI ARDIIN NAMAAS L GARAAD BHIIN . OILGOHGUI YUM . ARDIIN NAMIIN DARGA NAR CHIN TEGEED YAMAR ULSIIN TULUU ? YAMAR ARD TUMNII TULUU ZUTGEDEG YUM BE?

Зочин
Зочин

Бардам ам шалдан гуя. Нэг их давилуун зантай дүр гаргавч цаанаа Хүүкээс айж байгаа, алдах юмтай хөрөнгөтнүүд бол зөвхөн хөрөнгийнх нь эрх ашиг хөндөгдөхөд л хөдөлдөг болохоос нэг их улс орноо бодоод шударга ёс яриад явдаггүй л юм даа

Зочин
Зочин

Уг нь хэл амтай төсөл, хэрэгжүүлэлтийг шалгадаг хууль, хүчний байгууллагууд байдаг л байлтай. Чиглэл чиглэлээрээ ажлаа хийгээсэй !

Холбоотой мэдээ

Back to top button