НИЙГЭМНийгэм мэдээ

Доктор Д.Идэржаргал: Комедичид нийгэмд маш хүчтэй нөлөөлж чадаж байна

"Монгол судлалын шинэ эрин-VI" эрдэм шинжилгээний хурал энэ жил анх удаа сэтгүүл зүй болон олон нийтийн харилцааны салбар хуралдаантай болсон. Тус салбар хуралдаанд МУИС-ийн ШУС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, дэд профессор Д.Идэржаргал "Инээдмийн цаана: Монголын стенд-ап комедичдын олон нийтийн харилцаанд үзүүлэх нөлөө" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүнтэй тус судалгааны талаар цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө таны илтгэлийн сэдэв анхаарал татаж байна. Энэ талаар яагаад судлах болсон талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Монгол Улсын Боловсролын Их сургуулиас "Монгол судлалын шинэ эрин" гэх ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жил анх удаа сэтгүүл зүй, олон нийт гэсэн салбар хуралдаантай болж, илтгэлээ хэлэлцүүллээ. Дээрх судалгааг миний бие АНУ-ын Лойалагийн их сургуулийн багш, дэд профессор Я.Борчулуун болон Эдвардсвилл дэх Өмнөд Иллинойсийн их сургуулийн багш, дэд профессор Б.Ундрах нартайгаа хамтарч судалгаа хийсэн. Стенд-ап комедичид нийгмийн ямар асуудлыг хөндөж, хэрхэн олон нийтэл хүргэж буй арга замыг судалсан гэсэн үг. Мөн тэдний хошигнол болгон олон нийтэд хүргэж байгаа асуудлыг иргэд хэрхэн хүлээж авдаг вэ гэдгийг судалсан.

-АНУ-ын их сургуульд багшилдаг Монгол эрдэмттэй хамтарч судалсан гэхээр олон улсын жишигтэй харьцуулсан уу. Судалгааныхаа тухай цухас дурдвал?

-Үгүй. Зөвхөн монголыг судалсан. Судалгааныхаа талаар товчхон ярихад стенд-ап хийдэг комедиан нарыг нөлөөлөгч гэж үзэн түүнийг нь батлахын тулд тодорхой кодчилол, арга хэрэглэсэн. Улмаар эдгээр хүмүүс иргэдэд хэрхэн нөлөөлж, стенд-ап комедигоороо нийгмийн ямар асуудлыг түлхүү хөндөж буйг нь илрүүлэхийг зорьсон. Түүнчлэн комеди хийдэг арга зам болон дахин давтагдаж буй эсэхийг нь судалж үзсэн.

-Тэгэхээр судалгаагаар ямар үр дүн гарсан бэ?

-Бид нар ютүб хуудсанд байршсан нэг саяас дээш үзэлттэй бүх видео бичлэгийг үзэж тодорхой шалгуурын дагуу анализ хийхэд дөрвөн үндсэн сэдвийг ярьж байна гэж тодорхойлсон. Дурдвал, жендерийн ялгаатай байдал, Монголчуудын үндэсний соёл бусад улс орнуудтай хэрхэн зөрчилдөж буй талаар, Архидалт, Мухар сүсэг гэсэн дөрвөн сэдвээр түлхүү шүүмжилж ярьдаг юм байна. Үүнээс эдгээр сэдвүүд нь олон нийтийн санаа бодолд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлсон.

-Судалгаагаар комеди нь олон нийтийн харилцааны нэг хэлбэр мөн эсэх нь тогтоогдсон уу?

-Комеди нь хоёрдмол шинжтэй, сонирхолтой олон нийтийн харилцааны хэлбэр. Нэг талаараа иргэдийг зугаацуулаад байгаа хэр нь асуудлыг шүүмжилж гаргаж ирдэг. Манай нийгэм маш их стресттэй байгаа энэ үед комеди асуудлыг зөөлрүүлж инээдээр дамжуулж олон нийтийн анхааралд оруулдагаараа өвөрмөц.

-Комедигоор иргэдэд нөлөөлөх бүрэн боломжтой байх нь?

-Олон нийтэд комеди маш их нөлөө үзүүлж байгаа. Монголын жишээгээс харвал комеди хийдэг хүмүүс улс төр, бизнесийн салбарт нөлөөлөгч болж буй нь харагддаг. Тухайлбал Идэр-Од гэдэг залуу комеди хийж олон нийтэд танигдаад подкаст хийх, ном бичих, сүүлдээ койн хүртэл гаргасан. Комеди хийдэг хүмүүс өөр салбарт амжилт үзүүлж буй нь иргэдэд нөлөөлж чадаж буй илрэл болж байгаа гэсэн үг.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Комеди үнэхээр нийгэмд нөлөөлдөг болсон нь үнэн

Зочин
Зочин

ene bol unen shuu stand up humuusiig ih nuluulj bn

Зочин
Зочин

Комeди нийгэм болохын л шинж дээ

Зочин
Зочин

Гуйлгачин оронд комеди хөгжиж баян оронд дуурь хөгждөг гэж үнэхээр үнэн үг бололтой.

Зочин
Зочин

Инээдээр дамжуулж асуудал гаргаж ирдэг нь гоё

Зочин
Зочин

humuus shudarga yum helhed ineegeed huleej avdag bolson

Зочин
Зочин

Комеди бол зүгээр инээд биш шүү

Зочин
Зочин

ene bol bas neg turliin medeelel damjuulah helber yum bn

Зочин
Зочин

Стресс ихтэй нийгэмд хэрэгтэй зүйл байна

Зочин
Зочин

ineed chin hunii setgeld mash ih nuluutei

Зочин
Зочин

Сэдвүүд нь хүртэл нийгмийн асуудал байна

Зочин
Зочин

arhi, мухar susэг geed bugd l bodoh asuudal

Зочин
Зочин

Залууст хамгийн хурдан хүрдэг контент бол комеди

Зочин
Зочин

zaluus bol yag ene turliin content uzeh durtai shuu

Зочин
Зочин

Зарим нь бүр хэтэрхий улс төржих гээд байдаг

Зочин
Зочин

Гэхдээ үнэн үг хэлдэг нь бас давуу тал

Холбоотой мэдээ

Back to top button